Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Кармен” дуурь 84 дэх удаагаа тайзнаа амилах гэж байна.
Уртын дуу

“Кармен” дуурь 84 дэх удаагаа тайзнаа амилах гэж байна.

Урлаг Урлаг21/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
karmen4541610224282013-03-21-09-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 ДБЭТ-ын хамт олон 50 жилийнхээ ойн хүрээнд гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах ээлжит тоглолтоор Ж.Бизегийн “Кармен” дуурийг сонгожээ. Энэ сарын 23-нд 17.00 цагт тоглогдох Ж.Бизе “Кармен” дуурийг тус театрын  хүндэт зочин, АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Жин Дон Кей удирдан тоглуулах нь ээ.  

“Кармен” дуурь нь манай тайзнаа 1984 оны дөрөвдүгээр сарын 5-нд анх тоглогдсон ба эдүгээ 84 дэх удаагийн тайзнаа амилах гэж байна. Тус дуурийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж байсан юм. 

“Кармен” дуурь 1880 оноос дэлхийн хамгийн алдартай дуурийн тоонд зүй ёсоор багтжээ. Алдарт “Кармен” дуурь нь соёлт хүн бүхний мэдэх болсон удиртгал хөгжим, “Тореадорийн дуу”, “Хабанера”, “Цэцгийн дуу” зэрэг шилдэг шигтгээ болсон аянуудаар баялаг билээ.“Кармен”-ы гол дүрүүдийг ДБЭТ-ын үе үеийн чадварлаг гоцлол дуучид амилуулсаар ирсэн билээ. Энэ удаад театрын залуу гоцлол дуучид гол дүрүүдийг бүтээхээр бэлтгэж байна.Тамхины үйлдвэрийн ажилчин, цыган хүүхэн Карменд  меццо сопрано Ц.Арюна, Дон Хозед тенор Ч.Түмэндэмбэрэл, Эскамильод баритон Ч.Энхтайван, Данкайрад баритон А.Сайнбаяр, Цунигад Ч.Чинзориг, Моралест  баритон Э.Амартүвшин, Микаэлад сопрано Б.Эрдэнэтуяа, Ремендадод Г.Шижирболд, Мерседест М.Дариймаа, Фраскитад  сопрано Д.Туяа нар тоглоно. Үзэгч та бүхэн шинэ Кармен, Дон Хозе нарын дүр төрх, жүжиглэлтийн үзэхийг хүсвэл ДБЭТ-т ирэх бямба гаригт зочлоорой.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.