Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл эхэлжээ. Наадмыг 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 оноос “Утгын чимэг” нэртэй болсон байна.Энэ наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой юм.Энэ жилийн “Утгын чимэг”-т оролцох зохиолчдын бүтээлийг дөрөвдүгээр сарын 01-19-ний өдрүүдэд МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах юм байна.
Наадамд ирүүлэх өгүүллэгт тавигдах шаардлага: А-4 хэмжээтэй цаасны гурван нүүрээс хэтрэхгүй байх ба 12-тын 1.5-ын зайтай шивсэн байхаар заажээ.
Ингээд та бүхэндээ “Утгын чимэг-2012” наадамд шалгарсан шилдэг 13 өгүүллэгийг танилцуулья.
1. М.Амарбаяр – "Үйлийн үр"
2. Т.Баянсан – "Буртаг"
3. Б.Баярсайхан – "Үйлийн үрийн төлөөс"
4. П.Батхуяг – "Миний хийл"
5. Т.Бум-Эрдэнэ – "Гагнаас"
6. Д.Дашмөнх – "Эзэн хааны аяга"
7. Я.Мөнхжаргал – "Тэвчээр"
8. А.Мягмаржав – "Ижийгээ баярлуулсан минь"
9. Ц.Доржготов – "Танил биш буун дуу"
10. С.Пүрэв – "Нохойн зовлон барагдахгүй"
11. До.Цэнджав – "Ерөнхий сайд"
12. М.Эрдэнэбат – "Үүрийн туяа"
13. О.Энхжавхлан – "Хасаг толгой"
Утгын чимэг наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 327964 утсаар аваарай.
www.URLAG.mn