Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»“Нээлттэй Монгол 2026″ хүүхдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Бүжгийн урлаг

“Нээлттэй Монгол 2026″ хүүхдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Урлаг Урлаг30/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Дэлхийн соёлыг Монголд-Монголын ирээдүйг Дэлхийд” уриатай “Нээлттэй Монгол 2026″ хүүхдийн дэлхийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.

Энэхүү тэмцээн нь хүүхэд, өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан хөгжүүлэх, гоо зүйн боловсрол эзэмшүүлэх, олон улсын түвшинд авьяас, ур чадвараа сорих боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын мэдээлснээр, тус тэмцээнд Англи, Өмнөд Солонгос, Хятад, Орос, Хонг-Конг, Япон Улс зэрэг улс, бүс нутгийн хүүхэд, өсвөр үеийн тамирчид оролцож байна. Тэмцээн нь хүүхэд, өсвөр үеийнхний авьяас, ур чадварыг олон улсын түвшинд сорихын зэрэгцээ улс орнуудын хүүхэд, залуучуудын харилцаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, соёлын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Нээлтэд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан оролцож, тэмцээнд оролцож буй хүүхэд, өсвөр үеийнхэнд баяр хүргэн, амжилт хүслээ. Энэ үеэр Монголын Хүүхдийн ордны “Хүүхэд эрдэнэ” шагналыг Монгол Улсаас оролцож буй хүүхэд, өсвөр үеийн оролцогчдод гардуулж, тэдний авьяас, ур чадвар, хичээл зүтгэлийг дэмжин урамшуулав.

Мөн Монголын хүүхэд, өсвөр үеийн бүжигчид олон улсын тэмцээнд амжилттай оролцож иржээ. Тухайлбал,  “GU Dance Club”-ийн хүүхэд, өсвөр үеийн тамирчид 2025, 2026 онд Дэлхийн аварга шалгаруулах хамтлаг бүжгийн тэмцээнд дараалан дэлхийн аваргын амжилт үзүүлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

“Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” анхдугаар уралдааны гранпри шагналыг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хүртжээ

02/10/2026
Бүжгийн урлаг Урлаг

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болж байна

30/09/2026
Бүжгийн урлаг Урлаг

“Элит” студийн бүжигчид улсын уралдаанаас гурван медаль хүртжээ

23/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.