Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Селена Гомесийн эцэг нь эхийг нь буудан хөнөөжээ
Нийгэм

Селена Гомесийн эцэг нь эхийг нь буудан хөнөөжээ

Урлаг Урлаг08/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
selena8873468554442013-04-08-10-24[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Лос-Анжелесийн цагдаа нараар наадагчид тоглоомоо зогсоохыг хүсэхгүй байгаа бололтой. Хэдэн хоногийн турш утсаар худал мэдээлэл өгөгчид 911-ийнхнийг бүр бухимдуулж орхиод байна. "Оддын хот" гэгддэг Лос-Анжелесийн цагдаагийн газар руу байсхийгээд л оддын гэрт аймшигтай хэрэг гарсан тухай дуудлага өгөх утсаар наадагчид олон болоод байна. Дөрөвдүгээр сарын 4-нд 911 рүү нэгэн этгээд бачимдсан хоолойгоор ярьж, "Селена Гомесийн эцэг нь эхийг нь буудан хөнөөж, одоо байшингаа шатаах гэж байна" гэж мэдээлжээ. Цагдаа нар хэргийн газар яаравчлан очиход Селена Гомес эцэг эхийнхээ хамт тайван сууж байж.

Хэдэн цагийн дараагаар Жастин Тимберлейкийн гэр рүү цагдаа нар яаран очихоос аргагүйд хүрчээ. Нэгэн этгээд утсаар Тимберлейкийн гэр рүү дөрвөн өнгөт арьстан эр дайран орж, хоёр ч удаа буун дуу гарсан тухай мэдээлсэн байна. Мөн тэд гарч зугтахдаа тэсрэх бөмбөг шиг зүйл үлдээснийг дуулгажээ. Цагдаа нар яаран Тимберлейкийнд очиход юу ч болоогүй л байж.Утсаар тоглогчид яах гэж одод, цагдаа нараар ийнхүү наадаад байгаа нь одоо хүртэл ойлгомжгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: new.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Виктория Бекхэм “Би хэзээ ч дарамт үзүүлж байгаагүй” гэв

10/05/2026

“Blackpink”-ийн Лиза 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

10/05/2026

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.