Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Морин хуур үүссэн түүх, бэлгэдэл, ёс заншил
Нийгэм

Морин хуур үүссэн түүх, бэлгэдэл, ёс заншил

Урлаг Урлаг16/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
morin_huur4872894322013-04-16-17-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Морин хуурыг анх эртний Хүн улсад үүсэн гэдэг. Шанаган цартай “пи-па” гэдэг нэртэйгээр морин хуурыг анх нэрлэж байжээ. Тэгэхэд гарьд, хун, матар, луу зэрэг амьтны толгойны дүрстэй байв.сүүлд энэ зэмсэг Морины толгойтой болж “Морин хуур” хэмээн нэрлэгдэх болжээ. Морин хуур үеэс үед уламжлагдан ардын урт, богино дуу, уухай татлагыг хөгжимдөхөд нийцэн зохицож иржээ. Монгол айл өрх бүр гэртээ морин хууртай байхыг эрхэмлэнэ. Айл бүр хуураа хадаг самбайгар гоёод хүндэтгэн гал голомт руугаа харуулан байрлуулдаг. Харин зүүн хойт зүгт харуулж Морин хуур тавихыг цээрлэнэ. Морин хууртай айлд орсон эр хүн хэн боловч хуур татаж чадах, чадахгүй тэр айлын хуурт хүрч дуугаргадаг заншилтай. Энэ нь гийчний ажил үйлс бүтээмжтэй байхын бэлэгдэл юм.

   Морин хуур бол амгалан тайван, хөгжил цэнгэлийн бэлэгдэл юм. Морин хуурыг “даагаан нэмнэ” гэсэн үгтэй хөг аяар хөглөж, мөн татаж сурах хүн энэ үгийг дарж эхэлдэг ёстой байв. “Жонон харын” ая хуурчийн “татлагын ая” гэх бөгөөд морин хуур дарж сурах хүн хуур татдагхүнээр заалган эхлээд аяыг нь татдаг, өөрөөр хэлбэл жороо морины явдлыг татаж байж сурна. Морин хуурыг найрт залаад эргүүлж өгөхдөө “хуур дууны манлай” учир мялааж хадаг уяж эргүүлж өгдөг ёстой. Зуу найман зээ хийг! Гэсэн үгтэй ая хууранд оруулдаг болсон байх хэрэгтэй гэж дуулж хуурдаж чадахгүй хүнийг сануулж байв. Монгол хүний аж амьдралд өдөр тутам урам зориг хайрладаг учир морин хууртай гэрийг “бүрэн гэр”, морин хуургүй гэрийг “бэлэвсэн гэр” гэсэн ёсон байжээ. Монгол улсын ерөнхийлөгч асан Н. Багабанди энэ тухай зарлиг гаргаж морин хуурыг айл өрх албан газарт хүндлэн дээдлэх сайхан ёсыг сэргээсэн билээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026

Өнөөдөр жүжигчин Жэк Блэкийн төрсөн өдөр

28/08/2026

Инээдмийн жүжигчин Женнифер Кулиж 65 нас хүрлээ

28/08/2026

Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд ирнэ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.