Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Орчин үеийн жүжгийн зохиол”-ын шилдэгүүд тайзны бүтээл болно
Уртын дуу

“Орчин үеийн жүжгийн зохиол”-ын шилдэгүүд тайзны бүтээл болно

Урлаг Урлаг17/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jujug25454750939142013-04-17-09-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёл, спорт, аялал жуулчлалын яам, УДЭТ-аас нийт уран бүтээлчдийн дунд зарласан “Орчин үеийн жүжгийн зохиол"-ын уралдааны дүн гарч, шалгарсан бүтээлийн зохиолчдод шагналыг нь гардууллаа. Энэхүү уралдаанд нийт 94 бүтээл ирсэнээс МУИС-ийн математикийн багш Г.Анхбаярын “Зургаа” жүжиг тэргүүн байр хүртэж, арван сая төгрөгөөр шагнуулсан бол УДЭТ-ын захиралын туслах Д.Мэндсайханы “Би хэн бэ?”, С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолууд удаалж, Г.Анхбаяр, Д.Түмэн-Өлзий нарын хамтран бичсэн “Дүүжлүүрийн эзэн”, П.Батхуягийн “Би Пушкин биш ээ. Харин …”, Т.Бум-Эрдэний “Нүд” жүжгийн зохиолууд тусгай байранд шалгарчээ. Арван таван хүний шүүгчийн бүрэлдэхүүн ажиллахдаа уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг дугаарлаж, зохиолчдын болон зохиолын нэрийг бичилгүйгээр уншиж шалгаруулсан гэнэ. 

Мөн зохиолчидтой хоёр жилийн бүтээл ашиглах гэрээг энэ үеэр ССАЖЯ хийсэн юм. 
Шүүгчид шалгаруулалтандаа жүжгийн зохиолын шаардлагыг хангаж чадсан эсэхийг нилээд гол шалгуур болгосон гэнэ. Уралдаанд шалгарсан зохиолыг жүжиг болгох багийг сонгон шалгаруулах журмаар бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох аж.Тухайн багийнхан төслөө ирүүлээд, шалгарсан тохиолдолд УДЭТ болоод бусад театрын тайзан дээр жинхэнэ тайзны бүтээл болгон тавиулах зорилготой байгаа тухай Соёл урлагийн газрын дарга Н.Оргил хэлсэн байна. Тэрээр "одооноос эхлээд сонирхсон баг хамт олонд эдгээр зохиолууд нээлттэй, биднээс ирээд авч уншиж, судалж болно" хэмээснийг та бүхэндээ уламжилж байна. .  

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.