Бидний итгэмээргүй олон хачирхалтай явдал дэлгэцийн ард өрнөдөг ажээ. Дэлхийд нэр алдар нь түгсэн холливудын оддын хувийн амьдралын нууцаас сөхвөл…
Мэтт Дэймон, Жулия Робертс, Деми Мур
Холливудын сайхан залуусын нэг Дэймон кино урлагийн ертөнцөд нэр хүндтэй, гоо үзэсгэлэнтэй хэд хэдэн бүсгүйчүүдтэй нэр холбогдоод амжжээ. Тэдний дотор Деми Мур, Жулия Робертс ч мөн багтдаг ажээ.
Шанна Моаклэр ба Деннис Куаид
АНУ-ын мисс Шанна Моаклер найз залуу Оскар де ла Хояагаас салсныхаа дараа буюу одоогийн нөхөр Трэвис Баркертай гэрлэхээсээ өмнө жүжигчин Деннис Куаидтай найман сарын турш болзсон байна. Деннис мисс бүсгүйг Palyboy сэтгүүлд нүцгэн зургаа авахуулах шийдвэр гаргахад хамгийн ихээр нөлөөлсөн хүн гэнэ лээ.
Хитер Грэхам ба Жеймс Вүдс
Аль 1992 оны үед 22-хон настай цайвар нүдэт, шаргал үстэй Хитер холливудын өтөлж яваа жүжигчдийн нэг 44 настай Вүдстэй болзож байжээ. Харин Вүдс бол залуу охидтой дотно харилцаа тогтоох дуртай нэгэн ажээ.
Кристен Жонсон ба Райн Рейнолдс
Райн Рейнолдс 1999 онд “3rd Rock From The Sun” киноны жүжигчин Кристен Жонсонтой учир ургуулж байсан гэнэ. Гэхдээ түүний дурлалын явдлыг сөхвөл тэрээр холливудын, залуу бас халуухан олон бүсгүйтэй нэр холбогдоод амжжээ. Тэдний заримаас нь нэрлэвэл, Аланис Мориссетт, Скарлетт Иоханссон ба Блейк Лайвели нар багтжээ.
Брүк Шильдс ба Николас Кейж
1980-аад оны Америкийн шүтээн болсон үзэсгэлэнт Брүк жүжигчин Николас Кейжтэй болзож байв. Тэд 1987 онд дотно харилцаатай болсноо зарласан боловч ердөө нэг жилийн дараа хоёр тийш болжээ.
Леанн Раймс ба Эндрью Кигэн
Дуучин Леанн Раймс одоогийн нөхөр Эдди Сибрянтайгаа гэрлэхээс ч өмнө Эндрью Кигэн болзож байжээ. Тэд сүй тавьж байсан боловч гэрлэж амжилгүй салсан аж.
Ванесса Хадженс ба Жош Хатчерсон
“Journey 2 the Center of the Earth” киноны хамтран тоглогчид болох Ванесса Хадженс, Жош Хатчерсон нар өсвөр насандаа үерхэж байв. Гэвч Ванесса түүнхий зүрхийг шархлуулан орхисон ч одоо сайн найзууд хэвээр үлджээ.
Халле Берри ба Дэнни Вүд
Холливудын хамгийн сайхан биетэй бүсгүйчүүдийн эгнээг тэргүүлж буй жүжигчин Халле Берри хэний ч эргэн санахааргүй нэгэн залуутай болзож байлаа. Тэр бол “New Kids On The Block” хамтлагийн дуучин Дэнни Вүд юм. Вүд хамтлагийнхныхаа ятгалгаар Берриг орхисон ч одоо үүндээ их л харамсаж явдаг гэнэ.
Брэд Питт ба Кристина Апплэгэйт
“Married with Children” киноны жүжигчин Кристина 1989 оны MTV Movie Awards дээр Брэд Питтийн хамт гарч ирсэн байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа Кристина шаргал үст сайхан залуугаас залхан түүнийг орхиход хүрсэн байна.
Эштон Катчер ба Жэнуэри Жонс
Загвар өмсөгчөөс жүжигчний гараагаа эхэлсэн Жэнуэри Жонс Лос-Анжелест нүүж ирсэн даруйдаа Эштон Катчертай болзож эхэлсэн юм. Гэхдээ тэдний зам нийлсэнгүй.
Деми Мур ба Эмилио Эстевиз
Деми Мур 1985 онд “St.Elmo’s Fire” киноны хамтран тоглогч Эмилиотой хэсэгхэн хугацаанд болзсон билээ.
Том Гринь ба Дрью Барримор
“Charlie’s Angels” киноны сахиусан тэнгэр Дрью Барримор жүжигчин Том Гриньтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан. Гэвч 2001 онд сахиусан тэнгэр түүнийг орхиж, Гринь шархалсан зүрхтэйгээ үлджээ. Гэхдээ тэр Барриморийг одоо хүртэл хайрлаж явдаг гэнэ лээ.
Том Круз ба София Вергара
2005 онд Кэти Холмстой гэрлэхээсээ өмнө Том Круз шүтэн бишрэгчдээ хачирхалтай цочролд оруулж байжээ. Энэ бол түүний Колумбын халуухан жүжигчин бүсгүй Софиятай жиг ургуулсан явдал юм. Гэхдээ тэр Томтой нийлэхээсээ ч өмнө дуучин Энрике Игласистай болзож байв.
Райн Жослин ба Сандра Булок
Одоо 47 настай жүжигчин Сандра Булок арваад жилийн өмнө Жослинтой болзож байлаа. Тэд 2001 оны тавдугаар сараас 12 дугаар сар хүртэл хамт байсан юм.
Кифер Судерлэнд ба Жулия Робертс
Холливудын муу залуу Кифер холливудын шүтээн болсон Жулия Робертстой болзож байжээ. Гэхдээ тэдний хайр дурлал бүтсэнгүй, тус тусынхаа амьдралыг зохиосон юм.
Сара Жессика Паркер ба Роберт Дауни
“Sex and The City”-ийн Кэрри Брэдшоугийн дүрд тоглохоосоо ч өмнө, 1980-аад оны дунд үед Сара “Iron Man” киноны од Роберттой дотносож байв. Тэд долоон жил хамт амьдарсан ч эцэст нь хоёр тийш болж, жүжигчин бүсгүй Мэттью Бродериктэй гэрлэжээ.
Чарли Шинь ба Келли Престон
1990 онд хосууд гэрлэхээр сүй тавьсан боловч Чарли түүний хөлийг гэмтээснээр тэдний харилцаа бүтэлгүйтсэн байна.
Мег Райн ба Расселл Кроу
Мег Райн Деннис Куаидтай гэрлэхээсээ өмнө Расселлтай хэсэг хугацаанд болзож байв.
Жульетт Луйс ба Брэд Питт
Шаргал үст Женнифер Анистонтой амьдрал зохиож, Анжелина Жолитой хамт амьдран олон хүүхэд үрчлэн авч, дэлхийг тойрон аялахаасаа ч өмнө Брэд Питт Жульетт Луйстэй болзож байлаа.
Шон Пенн ба Мадонна
Залуу охидод хэтэрхий дуртай Шон 1980-аад оны үед попын хатан Мадоннатай гэрлэн, хамтын амьдралаа эхлүүлсэн ч дөрвөн жилийн дараа салсан байна.
Винона Райдер ба Мэтт Дэймон
Тэд холливудын хамгийн сайхан хос болоход дэндүү ойрхон байсан. Гэвч үзэл бодол нийлээгүй хосууд тус тусын замыг хөөжээ.
Женнифер Анистон ба Тэйт Донован
Брэд Питтээс өмнө олон залуустай уулзсан ч Анистоны хувьд номер нэг залуу Брэд болж чадсан. Гэхдээ одоо бол үгүй бололтой. Тэрээр Брэдээс салсныхаа дараа Тэйт Доновантай хэсэг хугацаанд болзсон юм.
Ник Лачи ба Ким Кардашиан
2005 онд Жессика Симпсоноос салсан Ник нэг их нэрд гараагүй нэгэн бүсгүйтэй болзож байсан нь Ким Кардашиан байлаа. Гэхдээ тэдний харилцаа хэдхэн сар л үргэлжилсэн юм.
Мэнди Мур ба Вильмер Валдеррама
Вильмер 2002 онд жил гаруй хугацаанд амрагийн холбоотой байсан Мэндигээс салсан байна. Мэнди харин одоо Райн Адамстай гэрлэн аз жаргалтай амьдарч байгаа бол Вильмер холливудын залуу охидын толгойг эргүүлэн явдаг хэвээрээ гэнэ лээ.
Сиенна Миллер ба П.Дидди
2007 онд хосууд болзож эхлэх үедээ паппарацийн дуранд өртөж, хэсэг шуугиан дэгдээсэн. Гэвч тэд болзож байгаагаа зарласны маргааш өглөө нь Дидди Сиеннаг зочид буудлын өрөөнд орхиж явснаар хосууд салсан гэдэг.