“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. 2013 оны шилдэг өгүүллэг шалгаруулах наадамд нийт 200 бүтээл ирснээс хоёрдугаар шатанд 15 өгүүллэг шалгарсан юм.
Ингээд уралдааны хоёрдугаар шатыг дүгнэхэд шалгарсан шилдэг бүтээлүүдийг хүргэе. Үүнд:
5. Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Түмэнбаярын “Монгол гутал”
4. МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаярын “Цэнхэрийн голын ус”
3. МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, зохиолч Ж.Сарантуяагийн “Бүүвэй”
2. Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт Ц.Буянзаяагийн “Жаргаж буй нарны туурь”
1. Шилдгийн шилдгээр Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын “Цасны бэлэг” бүтээл шалгарлаа.
www.URLAG.mn