Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Болзоогоо хүссэнээрээ өөрчилж, сонирхолтой болгох арга
Дуу хөгжим

Болзоогоо хүссэнээрээ өөрчилж, сонирхолтой болгох арга

Урлаг Урлаг01/05/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Everybody_Loves_Somebody_05436586982013-05-01-16-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хайрын улирал ирж хосууд болзоондоо яарсаар… Болзоо гэхээр л нүдэнд чинь оройн зоог, кино театр төсөөлөгдөж байна уу? Болзоогоо чи хүссэнээрээ өөрчилж, сонирхолтой болгож болно. Учир нь анхны болзоо ямагт бүсгүйн талд байдаг. Болзоог хөгжилтэй байлгах хэд хэдэн энгийн зөвлөгөөг хүргэж байна. Юун түрүүнд хайр дурлалаас бэрхшээхээ больж бидний зөвлөгөөг даган амьдралаа хөгжилтэй байлгаж, сэтгэл хөдлөлөө буцаан олж аваарай.

1. Өөртөө найд
Хэтэрхий олон болзоонд явсны дараа залхаж магадгүй юм. Бүх зүйлээс. Оройн хоол, кино, зугаалга, парк гээд л.. болзож байгаа залуучууд чинь нэг хүн ч юм шиг санагдаж байгаа байх. Өнөөх залуу чинь ямар ч байж болно. Хөгжилтэй, ноомой, даруухан, хэт сагсуу гэх мэт. Аль нь ч байсан хэрэг нэгэнт өөрийнхөө цагийг зарцуулаад ирсэн юм чинь байдлыг аль болох өөртөө эерэгээр эргүүл. Тиймээс илэн далангүй байж өөрийгөө чөлөөлөн ямархуу байх бол гэж төсөөлөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй.

2. Онцгүй юм аа…
Чи магадгүй маш сайхан залуутай үдэшлэг дээр эсвэл цэнгээний газар танилцсан боловч дахин уулзахад нэг их сонирхлыг чинь татахгүй байж болох юм. Түүнд боломж олго. Үдэшлэг цэнгээний газар бол хүмүүс бие биедээ таалагдах хамгийн хялбар газар юм. Бүгд л тэнд эрх дураараа цагийг сайхан өнгөрөөж маш их эрч хүчтэй байдаг. Тиймдээ ч өнөөх залуу чинь чамд ихэд таалагдсан байж мэдэх юм. Харин өөр орчинд илүү биеэ барих магадлалтай болдог. Түүнийг “онцгүй юм аа” гэж бодохын оронд түүнтэй илүү хөгжилтэй байх гэж оролд. Тэр үед чамд таалагдсан юм чинь одоо ч бас таалагдаж л таараа. Гэхдээ яагаад ч болохгүй бол хүчлэх хэрэггүй.

3. Анхны болзоо ямагт чиний талд…
Зөвхөн кино үзээд, оройн зоог бариад л өндөрлөх биш, тэс ондоо зүйл хийх хэрэгтэй . Уйтгартай болзоог сайжруулах хамгийн тохиромжтой арга бол хэвшил болсноос өөр зүйл хийх явдал юм. Ингэснээр та хоёр бие биенийгээ илүү сайн таних боломж олдох болно. Бас цагийг зугаатай өнгөрөөнө. Жишээ нь хамтдаа -гольф тоглох, -зургийн үзэсгэлэн үзэх, -гудамжаар алхах, -ойролцоох тосгон, хотод очиж оройн хоол ид. Энэ нь та нар амьдардаг газраа идсэнээс хамаагүй сонирхолтой байх болно. Өнөөдөр урьд нь хийж үзээгүй боловч, хийж үзэхийг хүсдэг байсан зүйлсээ санал болго. Ингэх нь түүнд болон чамд сонирхолтой санагдах болно.

4. Удирдлагыг гартаа ав
Чи илүү үүрэг гүйцэтгэж, үдшийг сайхан байлгах тал дээр санаа тавьж болно шүү дээ. Яагаад эрчүүд үргэлж санаачлах ёстой гэж. Жишээ нь рестораны үйлчилгээ таалагдахгүй, хоол нь онцгүй байвал зуушыг болиулахыг санал болгоод өөрийн дуртай цэнгээний газарлуу дагуулж яв. Эсвэл кино үзэх санал нь чамд таалагдахгүй байвал өөр зүйл санал болго. Урсгалаараа явах нь тийм муугүй ч гэлээ илүү сайжруулах боломж байвал үүнийг хийхдээ чи айх ёсгүй.

5. Ямар нэг үр ашигтай зүйл хий
Үр ашигтай зүйл гэдэг нь кино театрт суухыг хэлж байгаа юм биш шүү. Яагаад эрсдэлтэй зүйл хийж болохгүй гэж. Ямар нэг сонирхолтой зүйл хийх нь чиний эндрофинийг нэмэгдүүлж, шинэ танилцсан залуутайгаа өдрийг сайхан өнгөрүүлэх арга болж өгнө. Хамтдаа паркийн айдас сорьсон тоглоом тоглох. Хиймэл хаданд авирч үзэх гэх мэт. Ямар нэг үр дүнтэй зүйл хийх нь харилцааг сайжруулах төдийгүй илүү хөгжилтэй байхад тус болох болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026
Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.