Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Яруу найрагч Ц.Бавуудоржийн уран бүтээлийн цэнгүүн Улиастай хотод болно
Нийгэм

Яруу найрагч Ц.Бавуудоржийн уран бүтээлийн цэнгүүн Улиастай хотод болно

Урлаг Урлаг06/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSCF97754319130152013-05-06-13-34[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ сарын 10-12-нд Идэрийн эх хэлний уламжлалт олимпиад  Завхан аймгийн Идэр суманд болох гэж байна. Жилээс жилд цар хүрээ, агуулга хэлбэр нь өргөжин тэлж буй тус олимпиадыг эх хэлний боловсрол, соёлыг дэмжигч “Үлэмж эгшиглэн” сангаас  зохион байгуулах юм.

Мэдлэгээ гүнзгийрүүлэн, монгол бичгээр зөв, цэвэр бичиж, эх хэлээ эрхэмлэхийн чухлыг олон нийтэд сурталчладаг энэ олимпиадад Говь-Алтай, Хөвсгөл, Завхан, Дархан-Уул, Увс, Ховд, Архангай зэрэг аймгуудын баг  идэвхийлэн оролцохоор бүртгүүлээд байна гэж зохион байгуулагчид нь хэллээ.

Тогтсон ёсоор олимпиадын сэдвийг Улаанбаатар хотноо мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж, монгол хэлний эрдэмтэн мэргэд, уран бүтээлч, зохиолч, яруу найрагчдын баг шүүх аж. Эх хэлний олимпиадын хүрээнд болох өөр нэгэн арга хэмжээ бол  “Үлэмж эгшиглэн” сангаас төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн уран бүтээлийн цэнгүүнийг Улиастай хотод 10-ны өдрийн үдэш зохион байгуулахаар болжээ.

Цэнгүүнд Д.Цоодол, Д.Урианхай, Г.Мэнд-Ооёо, Д.Галбаатар, Х.Чилаажав болон МЗЭ-ийн шагналт Б.Батхүү, Б.Золбаяр, яруу найрагч Н.Гантулга, дуучин Ц.Төвшинтөгс, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Улаанбаатар чуулгын дуучин Д.Баасанжав, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Бумхүү, Б.Баатархүү нар оролцох юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

30/06/2026
Нийгэм Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026
Нийгэм Урлаг

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайгийн витамины сонголтод дагагч нар нь ам сайтай байна

01/07/2026

G-Dragon ганц “лайк”-аараа шуугиан тарив

01/07/2026

Өмнөд Солонгосын Дээд шүүх “Squid Game”-ийн жүжигчин О Ён Сүг цагаатгалаа

01/07/2026

“Michael” кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтарчилсан кино боллоо

01/07/2026

Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

01/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.