Дэлхийн хэмжээнд монголын рок попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” хэмээх төслийг "Prosound" студи санаачлан монголын рок попын төлөөлөл болсон уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа ажээ.
Сонирхуулахад нэг дуучин, нэг хөгжимчин амьдаар дуулж хөгжимдөж, тэдний хооронд бий болох торгон агшинг хамгийн ойроос бодитойгоор мэдрүүлэх боломжийг олгож 16-н уран бүтээлчдийн амьд дуулалт болсон тоглолтын 8-н видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгч түмэнд толилуулах бөгөөд долоо хоног бүрт нэг видео цацах гэнэ.
Оролцож буй уран бүтээлчид:
Харанга хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн – Өөжгий,
Болд – Пүрэвсүх,
Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа – Мөнх-Оргил,
Номин-Талст хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн – Мөнх-Эрдэнэ,
Rokit Bay – DJ Заяа,
Sweetymotion – Чинбаа,
Тэмүүлэн – Алтангэрэл болон
МУГЖ, Б.Дашдондог – Болорхүү
Ийнхүү "The Mongolian sessions" хэмээх энэхүү гайхалтай цомгийг танилцуулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр11:00 цагаас "Чингис" зочид буудлын хоёр давхарт байрлах "Тэмүжин" ресторанд болно.
www.URLAG.mn