Монголын Үндэсний Кино Улагийн Зөвлөлөөс санаачлан Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор кино урлагийн шинэчлэлийн анхдугаар форумыг энэ сарын сүүлчээр “Төрийн ордон”-д зохион байгуулахаар болсон тухайгаа зарласан юм. Хэдийгээр болох цаг, өдөр нь тодорхой зарлагдаагүй байгаа хэдий ч тус форумд соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, кино шүүмжлэгчид хийгээд киноны бүх уран бүтээлчид оролцох юм байна.
Энэхүү анхдугаар форумаар монголын кино урлагийн ололт амжилт мөн зогсонги үе гээд л бүхий л асуудлыг авч хэлэлцэх юм. Мөн цаашид кино урлагийг хэрхэн хөгжүүлэх , жүжигчний ур чадвар гэх мэт сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавигдах бөгөөд эл шинэчлэлийн анхдугаар форум маш өргөн хүрээг хамарсан томоохон арга хэмжээ болж кино урлагт олон шинэчлэлтийг авчран хэмээн зохион байгуулагчид онцлон хэлж байгаа юм.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn