Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Талын дуучин Урнаа “Тэнгэрийн шувуу” нэртэй тоглолтоо хийнэ
Нийгэм

Талын дуучин Урнаа “Тэнгэрийн шувуу” нэртэй тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг15/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4594e884f4f3a2c6original5673104232013-05-15-14-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өвөрмонголын Ордосоос гаралтай дуучин Цахар Тугчийн Урнаа дэлхий дахинаа “Талын дуучин” хэмээн алдаршсан. Германд ажиллаж, амьдардаг тэрбээр энэ сарын 29-нд ДБЭТ-т “Тэнгэрийн шувуу” нэртэй тоглолтоо хийхээр болсон баяртай мэдээг дуулгая. Уг тоглолтыг “Цэрэн турс” компани, “Гёте” институт, Монголын урлагийн зөвлөл тэргүүтэй байгууллага хамтран зохион байгуулж буй аж. Тэрбээр олон улсын хөгжмийн бүрэлдэхүүнтэй ирэх бөгөөд “Амилал”, “Тал нутаг”, “Хөдөөд” зэрэг цомгийн бүтээлээсээ үзэгчдийн сонорыг мялаах нь ээ.  

Тэрээр Улаанбаатарт таван жилийн өмнө ганц удаа л ирж, тоглолтоо хийж байсан бол Европын олон улс, хотод шахуу хуваариар бараг л өдөр бүр тоглодог. Урнаа багадаа эмээгээсээ олон дуу сурсан гэдэг. Тэр өөрийгөө монгол хүн хэмээн ярьдгаас бус өвөрмонгол, ар монгол хэмээн ялгах үнэхээр дургүй нэгэн. Тиймээс тэрээр тоглолт бүр дээрээ нутаг усныхаа, дуу хөгжмийнхөө тухай түүх ярьж өгнө. Монголын ардын хөгжмийн элементүүдийг өөр бусад соёлын нөлөөлөлтэй хольсон түүний өндөр ур чадвар нь нэг л сэтгэлд ойр бүдэг авиа бүхий шинэхэн дуугаралтыг бүтээдэг бол түүний дууны үг нь уугуул монгол хэлний яруу тансагийг магтсан сэтгэлийг нь илэрхийлж байдаг.

Түүний тоглолтын тасалбар 30 мянган төгрөг бөгөөд өнөөдрөөс эхлэн ДБЭТ-ын кассаар худалдаалагдаж байгаа юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж

09/05/2026

“Хаврын Гоёл 2026” наадам шилдгүүдээ шалгаруулна

09/05/2026

Илон Маск дэлхийн түүхэнд хамгийн их татвар төлжээ

08/05/2026

“Single’s Inferno 4” шоуны оролцогч Гүг Дун У сургуулийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт нэр холбогдов

08/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.