Монголд хүүхдийн уран бүтээл туурвидаг газар гэвэл "Хүүхэлдэйн театр"- аас өөр мэргэжлийн газар байхгүй гэхэд болно. Хүүхдийн гэх тодотголтой ихэнхи газруудын барилга зарагдан өөр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг болоод байгаа.
Тэгвэл хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшил, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх газар хомс энэ үед дан хүүхдийн уран бүтээл хийх нэгэн шинэ продакшн нээгдлээ. “Шидэт торх” продакшн нь тун удахгүй анхны уран бүтээл болох “Шидэт торхны бэлэг” тоглолтоо хүүхдийн баяраар үзэгчдийн хүртээл болгохоор болжээ.
Энэ үеэр үлгэрийн баатруудад хувирсан чадварлаг залуу жүжигчид болон өхөөрдмөөр хөөрхөн хүүхэлдэйнүүд, үзэсгэлэнт бяцхан сахиусан тэнгэрүүд шоу тоглолтоо хүргэх юм байна. Түүнчлэн анги хамт олны баяр, хүүхдийн баярын арга хэмжээ, төрсөн өдөр тэмдэглэх баяр дээр хүрэлцэн очиж мэндчилгээ болон энтертаймент үйлчилгээ үзүүлэх юм байна.
Тоглолт МҮЭСТО-нд энэ сарын 25-аас зургадугаар сарын 1-ийг хүртэл өдөр бүр болох юм.
www.URLAG.mn