Америкийн АBC телевизийн алдартай шоунуудын нэг “Dancing with the Stars” буюу дэлхийн олон оронд “Ододтой бүжиглэе” нэрээр алдаршсан шоуны 16 дахь цуврал өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд эхэлж өчигдөр ялагчаа тодруулсан байна. Шоуны энэ удаагийн цувралд Америкийн урлаг соёл, спортын 12 одод мэргэжлийн бүжигчидтэй хос болон оролцжээ.
Ийнхүү онооны нийлбэр дүнгээр Америкийн алдартай телевизийн хөтлөгчдийн нэг Келли Пиклер ялагчаар тодорсон байна. Тус шоунд Келлитэй хамтран бүжиглэсэн хос нь мэргэжлийн бүжигчин Дерек Хаф гэнэ. Харин хоёрдугаар байранд жүжигчин Зендая, гуравдугаар байранд дуучин Жекоб нар шалгарсан аж. Шоуны 16 дахь цувралд нэрт бүжигчин Керри Энн, Лен Гүдмен, Бруно нарын шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж Том Баргерон хөтөлжээ.
www.URLAG.mn