Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Кино урлагийн үе үеийн уран бүтээлчид шинэчлэлийн форумд нэгдлээ
Уртын дуу

Кино урлагийн үе үеийн уран бүтээлчид шинэчлэлийн форумд нэгдлээ

Урлаг Урлаг25/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7eab08d72fd3ef0dbig9567632322013-05-24-17-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын кино урлагийн зөвлөлөөс санаачлан, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монголын кино урлагийн шинэчлэлийн форум” Төрийн ордны их танхимд боллоо. Уг арга хэмжээнд үе үеийн кино уран бүтээлчид оролцож байна. Тэд ололт, амжилтаа дүгнэхийн дээр тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, цаашид кино урлагийг хэрхэн хөгжүүлэх талаар санал зөвлөмжөө нэгтгэн, Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаагаа тодорхойлж байгаа юм.

Ерөнхий сайд форумыг нээж хэлсэн үгэндээ шинэчлэлийн засгийн газар оролцоог бүрдүүлэгч Засгийн газар байхыг эрмэлзэж, иргэд олон нийт болон тухайн салбарынхан, судлаачдын саналыг сонсдог болсон. Тэр ч утгаараа Монголын кино урлагийг хөгжүүлэхэд уран бүтээлчдийн санал чухал гэдгийг онцолсон юм. Мөн аймаг бүрт орчин үеийн тохижилт, төхөөрөмж бүхий кино театрыг байгуулах, 20 гаруй минутын турш үргэлжлэх “Монгол төрийн түүхийн товчоо”-г Төрийн түүхийн музейн зочдод үзүүлж байх шийдвэрүүдийг гаргаж, музейн кино танхимыг тохижуулж байгаа тухайгаа дуулгалаа.

Шинэчлэлийн Засгийн газар энэ оны эхний хагас жилийн байдлаар 20 гаруй сумын соёлын төвд кино үзвэрийн жишиг цэг байгуулж, кино гаргалтын  орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулаад байна. Давхардсан тоогоор 10 гаруй кино уран бүтээлчдийг дэмжиж, уран бүтээл туурвих, олон улсын кино наадамд оролцох санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Түүнчлэн засгийн газраас кино урлагийг онцгойлон авч үзэж, киноны эрх зүйн орчныг бий болгох, орчин үеийн шаардлагад нийцсэн киноны шинэ үйлдвэр барьж байгуулах, аймаг, томоохон суурин газрыг кино театртай болгох, үндэсний шилдэг кино бүтээж, үзэгчдийн хэрэглээ болгох, улмаар олон улсын түвшинд өрсөлдөх хэмжээнд хүргэхэд чиглэсэн эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, уран бүтээлчдээ дэмжинэ хэмээлээ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв, соёл-390” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

01/07/2025

“Бээжин биенналь 2025″ зарлагдлаа

01/07/2025

Лиза “Netflix”-ийн “Hitmakers” цувралд оролцоно

01/07/2025

“Монгол кино төслүүд”-д шалгарсан 15 кино төслийг танилцууллаа

01/07/2025

Ордуудын долдугаар сарын зурхай

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.