Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“The Mongolian Live Sessions” төслийн 6 дахь клип “Учралын Блюз”
Дуу хөгжим

“The Mongolian Live Sessions” төслийн 6 дахь клип “Учралын Блюз”

Урлаг Урлаг13/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
saraa_uscral9312757122013-06-12-10-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Prosound" студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live Sessions” төслийн ээлжит уран бүтээлийн эзэд бол дуучин Сарантуяа, гитарчин Мөнх-Оргил нар юм.

Нэг дуучин, нэг хөгжимчин хамтран уран бүтээл туурвих явцыг харуулах, амьд хөгжмийн ажлыг харуулах зорилготой төслийн хүрээнд рок, попын шилдэг 16 уран бүтээлчийн найман видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгчдэд толилуулж эхэлсэн нь үзэгч, сонсогчдод ихэд таалагдаж байгаа. Одоогоор төслийн хүрээнд “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Өөжгий нарын хослол, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, “A Sound” хамтлагийн дуучин Тэмүүлэн, соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Атка нарын хамтарсан "You cast your spell" хэмээх уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргээд байгаа билээ

Сонирхуулахад Мөнх-Оргил бол Монгол Улсын Ардын Жүжигчин Сувд гуайн хүү, дуучин Бат-Оргилын дүү юм байна. Тэгхээр нэгэн цагт энэ 2 хүн худ ургийн холбоотой явсан гэсэн үг. Учир нь Сувд гуайн дүү Ганхуяг Сарантуяа 2 эхнэр нөхөр байсан юм.

Ингээд та бүхэндээ "The Mongolian Live Sessions" төслийн 6 дахь клип болох "Учралын Блюз" дууг хүргэж байна.
 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Жисү “Addicted” шинэ дуугаа цацлаа

30/10/2026
Дуу хөгжим Урлаг

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслолоос

30/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Лиса “Tarantino” дуугаа гаргаж, тулаант кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байна

29/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиам Нисоны тоглосон “The Mongoose” кино дэлгэцнээ гарч эхэллээ

30/10/2026

“Heated Rivalry” цувралын од Коннор Сторри “Ghost Rider” кинонд эсрэг дүр бүтээж магадгүй

30/10/2026

“Blackpink”-ийн Жисү “Addicted” шинэ дуугаа цацлаа

30/10/2026

Сон Хе Гё “Stand” агентлагтай онцгой гэрээ байгууллаа

30/10/2026

Сэр Иан Маккеллен: Бид хагас зуун жилийн өмнө хүсэл тэмүүлэл дүүрэн залуу жүжигчид байхдаа анх танилцаж байлаа

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.