Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»МУАЖ А.Долгор: Кино зүгээр нэг зугаа байх ёсгүй
Дуу хөгжим

МУАЖ А.Долгор: Кино зүгээр нэг зугаа байх ёсгүй

Урлаг Урлаг22/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
43034845515182013-06-22-12-04[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Кино бол хүнд ихийг өгдөг урлагийн гайхалтай бүтээл. Тиймээс түүнд дурладаггүй хүн гэж үгүй. Ингээд Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгортой дуртай киноных нь талаар ярилцсан юм.

-Та кино хэр их үздэг вэ?

-Би кино үзэх дуртай. Ер нь ажил, амралтаа зохицуулж байгаад сайхан кино үзэхийг хичээдэг. Кино үзнэ гэхээр  заавал кино театр руу явдаг гэж ойлгож болохгүй. Гэрийхэнтэйгээ  амарч байхдаа зурагтаар шилдэг бүтээл үзэх нь сайхан амралт болдог.

-Ямар төрлийн кинонд дуртай вэ?

-Адал явдалтай, түүхэн, инээдмийн гээд бүхий л кинонд дуртай. Тухайн үед миний сонирхлыг татаж л байвал ямар ч киног амтархан үздэг. Ялангуяа Монголын алтан үеийн кинонуудад илүү дуртай.

-Тэр үеийн олон сайхан кино бий. Аль нэгийг нь онцолбол?

-Тийм ээ. Тэрийг нь, энийг нь гэхийн аргагүй сайн хийсэн бүтээлүүд байдаг. Тэр дундаас “Сэрэлт”, “Энэ хүүхнүүд үү” хоёрт илүү дуртай. Жүжигчдийн чадвар, гүйцэтгэл нь үнэхээр мундаг. Үзэх тусам дахин үзмээр санагддаг. Тэр үеийн кино үнэхээр гайхалтай. Гэхдээ би үүгээрээ одоогийн залуу жүжигчдийн авьяас чадварыг үгүйсгэж байгаа юм биш. Чадвартай уран бүтээлч олон байдаг. Яагаад гэвэл чадваргүй хүмүүс энэ урлагт хөл тавьж чадахгүй.

-Киноныхоо тухай үргэлжлүүлэн ярья. “Сэрэлт”, “Энэ хүүхнүүд үү” кинонд дуртай гэл ээ. Энэ киноны юу нь таныг ингэтлээ дурлуулдаг юм бэ?

-“Сэрэлт” кинонд тэр үеийн нийгмийн байдлыг тэр чигээр нь гаргаж чадсан юм шиг санагддаг. Хүмүүсийн сэтгэлгээ ямар байсныг, ямар өөрчлөлт гарч байгаа нь хүртэл гардаг.   “Энэ хүүхнүүд үү” кинонд  жүжигчдийн ур чадвар төгс харагддаг. Энэ хоёр киног үзээд ихийг ойлгож болно.

-Та энэ хоёр бүтээлийн ямар хэсэгт нь хамгийн дуртай вэ?

-Тэр хэсэгт нь гээд онцлох зүйл алга. Хүмүүст хэлэх гээд байгаа санаа, мэдлэг, жүжигчдийн ур чадвар, киноны бүх талын гүйцэтгэл гээд бүхий л зүйлээрээ намайг татдаг. Кино зүгээр нэг зугаа байх ёсгүй. Үзэгчдэд зохих ёсны мэдлэг, мэдээлэл өгч байх ёстой. Миний хувьд энэ хоёр киноноос мэдэх ёстой зүйлээ 100 хувь авч чадсан. Олон хүний сэтгэлд надад хадгалагдсан шиг тод мөр үлдээсэн болохоор өнөөдрийг хүртэл Монголын шилдэг кинонуудын жагсаалтад байсаар байгаа байх.

М.УЯНГА
Зохиогчийн эрх: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“The Road To Hell” дууг зохиогч Крис Ри таалал төгсжээ

24/12/2025
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр Эдит Пиафын мэндэлсний 110 жилийн ойн өдөр

19/12/2025
Дуу хөгжим Урлаг

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Луврын музейн хулгай орсон тагтанд хамгаалалтын тор суурилуулжээ

24/12/2025

“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна

24/12/2025

“Created by Mongolia”  хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна.

24/12/2025

“Adobe”, “ChatGPT” зураг засварыг шинэ түвшинд хүргэлээ

24/12/2025

“The Road To Hell” дууг зохиогч Крис Ри таалал төгсжээ

24/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.