“UB MART” хулдааны төвийн худалдагч эмэгтэй үйлчлүүлэгчээ элдвээр доромжлон дарамтлан байж худалдан аваагүй барааных нь үнэ болох 65.000 мянган төгрөгийг нь эелдэгээр дээрэмдэн авсан, үнэхээр үйлчилгээний газарт байж боломгүй ёс зүйгүй үйл явдал болж байна гэсэн дуудлагаар манай сурвалжлах баг очиж доорхи мэдээллийг бэлтгэсэнээ хүргэж байна.
Тодруулбал өнөөдөр буюу 2013 оны 07-р сарын 04-ний өдөр 12:30 минутын үед үйлчлүүлэгч “Б” нь “UB MART” хулдааны төвийн 2 давхарт байрлах “Smile All New Styile Shop”-оор үйлчлүүлэхээр ороод бараа сонгон явахдаа өөрийн барьж явсан ундаагаа /зуун настын жүржийн талст/-аа унагаж асгасан санамсаргүй үйлдэл гаргажээ. Тэгээд худалдагчаас нь уучлал хүсээд өлгүүртэй хувцаснуудыг нь үзтэл зүгээр байсан тул гарж явах гэсэнд худалдагч нэгэн цагаан даашинзыг үзүүлээд захан дээр нь байсан хуучин байсан шар толбыг үзүүлээд үйлчлүүлэгчид хандан сая ийм болгочихлоо хохирол барагдуул хэмээн учир утгагүй зүйлс ярина явуулахгүй хэмээн дарамталжээ.
Үйлчлүүлэгч аргаа баран нөхрийгөө дуудсанд хүрж ирээд даашинзыг үзтэл үл ялиг чийгтсэнээс өөр урагдаж гэмтсэн, шаргалтаж толбодсон зүйл байхгүй байжээ. Ингээд хулдагчаас уучлал хүсээд ямар нэгэн хохирол учраагүй байгаа тул эхнэрийгээ дагуулан явъя гэсэн боловч худалдагч нөхрийг нь түлхэн хөөж эхнэрийг нь явуулахгүйгээр даашинзыг заавал худалдаж ав хэмээн мөнгийг нь нэхэж эхэлжээ. Тэгээд нөхөр нь худалдагчтай ойлголцохгүйгээ ойлгож тус худалдааны төвийн зохион байгуулагч эмэгтэйг олж уулзаад учрыг тайлбарлан худалдагч дээр дагуулан ирсэнд нөгөөх даашинзыг үзээд ямарч хохирол учраагүй байгааг үзсэн зохион байгуулагч, худалдагчид хандан асуудал үүсгэхгүй байхыг хүсээд үйлчлүүлэгчдийг явуул хэмээсэнд, үл тоон үйлчлүүлэгчтэй нь хамт хуц, солиороор нь дуудаж элдвээр хараан доромжилж даашинзаа худалдаж авахыг шаардсаар байжээ. Ингээд нөхөр нь ажилруугаа яарч байсан тул арга үгүй худалдагчийн нэхсэн 65.000 мянгыг өгөөд даашинзыг ч авалгүй эхнэрийгээ дагуулаад явсан юм.
Ийнхүү ёс зүйн болоод харьцааны ямар ч боловсролгүй, мөнгө л олж байвал юу ч хийхээс буцахгүй болсон “UB MART” хулдааны төвийн худалдагч эмэгтэй тус төвийнхөө зохион байгуулагчаа ч үл тоон өөрийнхөөрөө ухамсар дорой аашилж үйлчлүүлэгчээ элдвээр доромжлон хорьж цагдан байж худалдан аваагүй барааных нь мөнгийг эелдэгээр дээрэмдэн аваад хөөж явуулсан энэ мэт байж боломгүй үйлдлийг зохих хяналт шалгалтын газрууд нь анхаарч тодорхой арга хэмжээ авч шийдвэрлэхгүй бол нэг л өдөр үйлчлүүлэгчээ алчиж мэдэх нь гэдгийн анхааруулах үүднээс дээрхи мэдээллийг болсон үйл явдалых нь дагуу үнэн зөвөөр нь хүргэж байна.
Мэдээллийн эх сурвалж: Иргэн “Б”.