Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“UB MART”-ын худалдагч, үйлчлүүлэгчээ дарамталж аваагүй барааных нь мөнгийг дээрэмдэн авчээ
Дуу хөгжим

“UB MART”-ын худалдагч, үйлчлүүлэгчээ дарамталж аваагүй барааных нь мөнгийг дээрэмдэн авчээ

Урлаг Урлаг04/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM14613855279252013-07-04-16-56[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “UB MART” хулдааны төвийн худалдагч эмэгтэй үйлчлүүлэгчээ элдвээр доромжлон дарамтлан байж худалдан аваагүй барааных нь үнэ болох 65.000 мянган төгрөгийг нь эелдэгээр дээрэмдэн авсан, үнэхээр үйлчилгээний газарт байж боломгүй ёс зүйгүй үйл явдал болж байна гэсэн дуудлагаар манай сурвалжлах баг очиж доорхи мэдээллийг бэлтгэсэнээ хүргэж байна.

Тодруулбал өнөөдөр буюу 2013 оны 07-р сарын 04-ний өдөр 12:30 минутын үед үйлчлүүлэгч “Б” нь “UB MART” хулдааны төвийн 2 давхарт байрлах “Smile All New Styile Shop”-оор үйлчлүүлэхээр ороод бараа сонгон явахдаа өөрийн барьж явсан ундаагаа /зуун настын жүржийн талст/-аа унагаж асгасан санамсаргүй үйлдэл гаргажээ. Тэгээд худалдагчаас нь уучлал хүсээд өлгүүртэй хувцаснуудыг нь үзтэл зүгээр байсан тул гарж явах гэсэнд худалдагч нэгэн цагаан даашинзыг үзүүлээд захан дээр нь байсан хуучин байсан шар толбыг үзүүлээд үйлчлүүлэгчид хандан сая ийм болгочихлоо хохирол барагдуул хэмээн учир утгагүй зүйлс ярина явуулахгүй хэмээн дарамталжээ.

  Үйлчлүүлэгч аргаа баран нөхрийгөө дуудсанд хүрж ирээд даашинзыг үзтэл үл ялиг чийгтсэнээс өөр урагдаж гэмтсэн, шаргалтаж толбодсон зүйл байхгүй байжээ. Ингээд хулдагчаас уучлал хүсээд ямар нэгэн хохирол учраагүй байгаа тул эхнэрийгээ дагуулан явъя гэсэн боловч худалдагч нөхрийг нь түлхэн хөөж эхнэрийг нь явуулахгүйгээр даашинзыг заавал худалдаж ав хэмээн мөнгийг нь нэхэж эхэлжээ. Тэгээд нөхөр нь худалдагчтай ойлголцохгүйгээ ойлгож тус худалдааны төвийн зохион байгуулагч эмэгтэйг олж уулзаад учрыг тайлбарлан худалдагч дээр дагуулан ирсэнд нөгөөх даашинзыг үзээд ямарч хохирол учраагүй байгааг үзсэн зохион байгуулагч, худалдагчид хандан асуудал үүсгэхгүй байхыг хүсээд үйлчлүүлэгчдийг явуул хэмээсэнд,  үл тоон үйлчлүүлэгчтэй нь хамт хуц, солиороор нь дуудаж элдвээр хараан доромжилж даашинзаа худалдаж авахыг шаардсаар байжээ. Ингээд нөхөр нь ажилруугаа яарч байсан тул арга үгүй худалдагчийн нэхсэн 65.000 мянгыг өгөөд даашинзыг ч авалгүй эхнэрийгээ дагуулаад явсан юм.

Ийнхүү ёс зүйн болоод харьцааны ямар ч боловсролгүй, мөнгө л олж байвал юу ч хийхээс буцахгүй болсон “UB MART” хулдааны төвийн худалдагч эмэгтэй тус төвийнхөө зохион байгуулагчаа ч үл тоон өөрийнхөөрөө ухамсар дорой аашилж үйлчлүүлэгчээ элдвээр доромжлон хорьж цагдан байж худалдан аваагүй барааных нь мөнгийг эелдэгээр дээрэмдэн аваад хөөж явуулсан  энэ мэт байж боломгүй үйлдлийг зохих хяналт шалгалтын газрууд нь анхаарч тодорхой арга хэмжээ авч шийдвэрлэхгүй бол нэг л өдөр үйлчлүүлэгчээ алчиж мэдэх нь гэдгийн анхааруулах үүднээс дээрхи мэдээллийг болсон үйл явдалых нь дагуу үнэн зөвөөр нь хүргэж байна.



Мэдээллийн эх сурвалж: Иргэн “Б”.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Бейонсе 45 нас хүрлээ

04/09/2026
Дуу хөгжим Урлаг

Майли Сайрус тайзны нэрээ өөрчиллөө

04/09/2026
Дуу хөгжим Урлаг

“FEMININE 2026” эмэгтэйчүүдийн хайр, дурсамж, эрч хүчийг нэгтгэсэн “ягаан үдэш” болно

04/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.