Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Залуусын наадам”-аар хүй 7 худагт МЗХ-ны гэрт зочлоорой
Дуу хөгжим

“Залуусын наадам”-аар хүй 7 худагт МЗХ-ны гэрт зочлоорой

Урлаг Урлаг08/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
NAADAM_KK_RGB6081816192013-07-08-13-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэнж хотойтол дэлгэр сайхан нааддаг миний Монголын үндэсний их баяр наадам эхэлж байна. Дуутай хууртай наадаж, эрийн гурван наадмаараа дэлхийд гайхагддаг бид хурдан мориныхоо шанадас хурдыг үзэж, эрхий мэргэн харваачынхаа цэц мэргэнийг сориж, хүчит бөхчүүдийнхээ эр бярыг бахдаж хотол олноороо сайхан нааддаг билээ. Үндэсний их баяр наадмаар өнгөрсөн жилээс эхлэн МЗХ-ноос санаачилан “Залуусын наадам”-ыг зохион байгуулж, дуутай хууртай, уралдаант хөгжөөнт тэмцээнтэй баяр наадмын үйл ажиллагааг эхлүүлсэн билээ.

Хүй 7 худагт залуусын очиж сонирхоод үзчихээр урлагийн тоглолт номер, баяр наадмын үйл ажиллагаа байддаггүй нь залуусыг наадмын талбайд уйдаахад хүргэдэг. Тэгвэл энэ жил уламжлал болгон МЗХ-ныхон “Залуусын наадам”-ыг зохион байгуулахаар болсон гэнэ. Залуусын наадмын нээлт Хүй 7 худагт бидний хэлж заншсанаар Моби толгой дээр 07-р сарын 11-ний 14:00 цагт болох юм байна. Тус наадмын нээлтэнд наадамлаж буй залуучууд, фэйсбүүкчид, твиттерчид оролцохын зэрэгцээ улс төр, бизнесийн салбарын эрхмүүд, урлаг спортын одууд, залуу яруу найрагчид, залуучуудын байгууллагын төлөөлөл, МЗХ-ны залуучуудын хороодын тэргүүлэгч гишүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд урилгаар хүрэлцэн ирэх гэнэ. Түүнчлэн баяр наадмаар цаг наргүй ажилладаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудааа уриж байгаа юм байна.

Залуусын наадмын асарт МЗХ-ныхон урисан зочид, ирсэн гийчидээ наадмын хуушуур, айрагаар үнэгүй дайлж, урлагийн номер тоглолтоор бэлэг барих гэнэ. Тиймээс залуучууд, наадамчин та бүхнийг “Залуусын наадам”-аар Хүй 7 худагт МЗХ-ны гэрт зочлохыг урьж байна.

www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлагийн гишүүн, хөгжимчин Г.Нямжанцан Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

17/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны к-поп соло уран бүтээлч боллоо

16/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ын тоглолтыг кинотеатруудаар шууд дамжуулна

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

20/02/2026

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.