Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гуравын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ.
Хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх хүч үзэн барилдаж байгаа бөгөөд Монгол улсын гавьяат тамирчин Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, Улсын аварга С.Мөнхбат нар алдар цолоо дуудуулсаар зүүн баруун жигүүрийг манлайлан дэвэн дэвсээр баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ гарч ирлээ.
Хүчит бөхийн барилдаан нэг, хоёрын даваа өчигдөр болсон бөгөөд Өвөрхангай аймгийн уугуул, улсын начин Б.Сангисүрэн, сар шинийн барилдаанд түрүүлж байсан Сүхбаатар аймгийн харьяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар нарын хүчтэнүүд хоёрын даваанд өвдөг шорооджээ. Олимпийн алт, мөнгөн медальт, МУХБ, МУГТ, аймгийн арслан Н.Түвшинбаяр Баянхонгор аймгийн хүчит арслан Д.Энхбатаар хоёр давсан байна.
Ийнхүү үндэсний бөхийн барилдааны үзүүр түрүүний бөхчүүд өнөөдөр тодрох юм.
Та бүхэн сайхан наадаарай…
www.URLAG.mn