Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, хийлч, удирдаач, хөгжмийн зохиолч |
МУГЖ 1951 он, Төрийн шагнал 1966 он, АЖ 1971 он Прага, Будапешт, Бухарест хотод болсон ДЗО-ны их наадмуудад хөгжимчнөөр оролцож байв. Ж.Чулуун 1960-1988 онуудад Улсын дуурь бүжгийн академик театрын ерөнхий удирдаач, 1988 оноос Улсын филармоний ерөнхий удирдаач, уран сайхны удирдагчаар ажилласан. УДБЭТ-ын тайзнаа 20 гаруй дуурь, балетийг удирдан тоглуулжээ.
Уран бутээлээс:
3. Удирдаж тоглуулсан дуурь, балет: Б.Асафьев “Бахчисарайн оргилолт бүлаг”/1956/, С.Гончигсумлаа “Ганхуяг”/1953/, Р.Ярулин “Шурале”/1958/, Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг”/1975/, Э.Чойдог “Мөнхийн нөхөрлөл”/1968/, С.Гончигсумлаа “Найз залуус”/1970/, Л.Минкус “Дон Кихот”/1971/, С.Прокофьев “Золушка”/1972/, Испани бүжгийн цоморлиг 1977, Э.Чойдог “Мөнгөн залаа”/1979/, А.Хачатурян “Спартак”/1984/ зэрэг балетууд Уран сайхны 10 орчим киноны хөгжим, нийтийн дууны олон арван бүтээлтэй. |