Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бусад»Жамъянгийн Чулуун
Бусад

Жамъянгийн Чулуун

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
chuluunweb4601800332012-04-30-19-56[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, хийлч, удирдаач, хөгжмийн зохиолч 
Жамъянгийн Чулуун

МУГЖ 1951 он, Төрийн шагнал 1966 он, АЖ 1971 он
Ж.Чулуун 1928 онд Ховд аймгийн Жаргалант сумын нутагт төрсөн. 1939 оноос Төв театрт ажиллаж эхэлсэн бөгөөд үндэсний хөгжмүүдээс гадна хийл хөгжмийг эзэмшиж, улмаар зөвлөлтөөс ирсэн мэргэжилтэн Б. Смирнов А. Белоусов нарын шавь болжээ. 1950 он хүртэл тус театрын гоцлол хөгжимчин, ХБДС-ын хийл хөгжмийн ангийн багш, удирдаачаар 1960-аад оны дунд үед хүртэл ажилласан.

Прага, Будапешт, Бухарест хотод болсон ДЗО-ны их наадмуудад хөгжимчнөөр оролцож байв.

Ж.Чулуун 1960-1988 онуудад Улсын дуурь бүжгийн академик театрын ерөнхий удирдаач, 1988 оноос Улсын филармоний ерөнхий удирдаач, уран сайхны удирдагчаар ажилласан. УДБЭТ-ын тайзнаа 20 гаруй дуурь, балетийг удирдан тоглуулжээ.

Уран бутээлээс:
1. Балет:

Уран хас балет/Б. Ширэндэндэвийн цомог/ 1973 он
2. Хөгжмийн бүтээл
Найрал хөгжимтэй хийлийн хоршил 1949 он.
Ардын хоёр дууны сэдэвт хувилбар аяз /Хийл, найрал хөгжимд/ 1951 он
"Аялгуу" хийлийн чуулга 1972 он
"Уулын горхи" хийлийн чуулга 1975 он

3. Удирдаж тоглуулсан дуурь, балет:
Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” /1950/, Б.Дамдинсүрэн “Шарай голын гурван хаан” /1961/, П.И.Чайковский “Евгений Онегин”/1963/, В.Мурадели “Октябрь” 1967 он, Ш.Гуно “Фауст”/1969/, С.Рахманинов “Алеко”/1969/, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт”/1971/, А.Бородин “Игорь ван”/1972/, Б.Дамдинсүрэн “Мартагдашгүй 42 хоног”/1974/, Дж.Верди “Риголетто”/1986/ зэрэг дууриуд

Б.Асафьев “Бахчисарайн оргилолт бүлаг”/1956/, С.Гончигсумлаа “Ганхуяг”/1953/, Р.Ярулин “Шурале”/1958/, Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг”/1975/, Э.Чойдог “Мөнхийн нөхөрлөл”/1968/, С.Гончигсумлаа “Найз залуус”/1970/, Л.Минкус “Дон Кихот”/1971/, С.Прокофьев “Золушка”/1972/, Испани бүжгийн цоморлиг 1977, Э.Чойдог “Мөнгөн залаа”/1979/, А.Хачатурян “Спартак”/1984/ зэрэг балетууд

Уран сайхны 10 орчим киноны хөгжим, нийтийн дууны олон арван бүтээлтэй.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бусад Урлаг

Ю.Цэдэнбал ба “Тэнгэрийн таалал”

21/07/2016
Бусад Урлаг

Нэрт хөгжимийн зохиолч, удирдаач, МУАЖ,Төрийн шагналт Самбын Гончигсумлаа

07/05/2015
Бусад Урлаг

Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

03/02/2015

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чингис хааны амьдралыг өгүүлэх цуврал “National Geographic” сувгаар гарч байна

13/05/2025

ШИНЭ КЛИП: Дурсамж сэдрээх “All in Hit” дууны клип цацагджээ

13/05/2025

Хүүхдүүдэд зориулсан “Cinemato” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

13/05/2025

Улсын драмын эрдмийн театр ажлын байранд суурилсан жүжигчин бэлтгэнэ

13/05/2025

ФОТО: Улсын хүүхэд, залуучуудын театрын бүтээл “Ромео, Жульетта” сонгодог жүжгээс

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.