Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дэлхийн хамгийн хачирхалтай “нүцгэн” адал явдлууд
Дуу хөгжим

Дэлхийн хамгийн хачирхалтай “нүцгэн” адал явдлууд

Урлаг Урлаг13/08/2013Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2020640fde468486c210bde9736958cc7768097812013-08-13-11-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Секс туризмын эргэн тойрон дахь сонин хачинаас та бүхэндээ жилийн 12 сар тутам дэлхийн өнцөг булан бүрт зохиогддог “нүцгэн” арга хэмжээнүүдийн тухай сонирхуулж байна.
 
Доор дурьдсанаас гадна Испанийн нэгэн фитнес төвд “нүцгэн”-ээр хичээллэж, Польшийн “Down Under” салоны нүцгэлсэн үсчинээр үсээ засуулахаас эхлээд Шинэ Зеландад нүцгэн “регби”-гээр наадаж, Оксфордын нэгэн их сургуулийн номын санд “нүцгэн” уншлага хийж болох гэхчилэнгийн сонирхолтой адал явдлуудыг тоочоод баршгүй ажээ.

1 сар: Эргийн “нүцгэн” олимпийн наадам / Австрали
Австрали тивдээ анхдагч “нүцгэн” иргэдээрээ алдартай Мэслин эрэг дээр жил бүрийн 1 сард “The Nude Beach Olympics” буюу бүх нийтийг хамарсан нүцгэн спорт арга хэмжээ зохиогддог байна. Энэ нь биеийн ямар хэлбэрийг олж төрснөөс үл шалтгаалах хүн төрөлхтөнд заяасан цор ганц тэрхүү бие махбодыг магтан дуулах зорилготой наадам бөгөөд энэ үеэр олс таталтын тэмцээн, нүцгэн марафон зэрэг маш олон уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг байна.

2 сар: Нүцгэн “эрс”-ийн наадам / Япон
Японд энэ төрлийн буюу төрөлх биеэ гайхуулан наадах олон арга хэмжээ зохиогддог. Үүнээс хамгийн алдартай нь 500 гаруй жилийн түүхтэй “Хадака Мацури” бөгөөд энэ нь жил бүрийн 2 сард болдог гэнэ. Цаг агаарын хувьд энэ үеэр Японд сэрүүхэн байдаг боловч тухайн жилийнхээ аз хийморийг олж авахын тулд эрчүүд хүйтнийг үл ажирдаг байна. Наадамд 9000 гаруй эрчүүд оролцдог ба заримдаа бүрэн, заримдаа хагас нүцгэлэн оролцдог байна. Эрчүүд Сайдажи сүмийн гадна талбайд бөөгнөрөх ба сүмийн хувраг тухайн жилд аз дуудах цөөн тооны “ариун” савааг (савх) эрчүүд рүү шидэж өгдөг. Ингээд тэрхүү савхыг олж авсан эрчүүд тухайн жилдээ аз хийморь дүүрэн байдаг гэж итгэдэг байна. Уг наадамд бүсгүйчүүд ч нүцгэлэн оролцож болдог гэнэ.

3 сар: Дугуйн “нүцгэн” уралдаан / Өмнөд Африк
Байгаль орчинд ээлтэй гэгддэг энэхүү арга хэмжээ нь Кэйп Таун хот дахь авто машины түгжрэл болон газрын тосны хараат байдлыг эсэргүүцэх зорилготой бөгөөд жил бүр хэдэн зуун “нүцгэн” дугуйчид хамрагддаг байна.

4 сар: Өмнөд Калифорний “нүцгэн” резорт / АНУ
Өмнөд Калифорнийн асар уудам тал нутгаар дайран өнгөрөх жуулчид болон эндэхийн иргэдэд зориулсан зугаацаж наадах ямар ч үйлчилгээни газар бараг л байдаггүй байсан үе ард хоцорч “The Olive Dell Ranch” хэмээх гайхалтай нэгэн резорт нээгджээ. $25 ам.доллар төлж энд зочилсноор бүх нийтээрээ нүцгэлэн хөгжилдөх олны дунд бужигнан гүйлтийн тэмцээнд оролцож, усан санд нь сэлж алжаалаа тайлаад үл барам “нүцгэн” танилтай болох гээд сонирхолтой олон зүйлсийг мэдэрж болох гэнэ.

5 сар: Европ дахины “нүцгэн” гэрэл зургийн наадам / Франц
12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа эл наадам Францын Арлес ба Лес Бокс де Провенс хотноо зохион байгуулагддаг ба олныг хамарсан алдартай арга хэмжээ гэнэ. Урлагийн уран зураг ба гэрэл зурагчдын аль алиныг нь хамарч өргөн хүрээнд болж өнгөрдөг энэ фестивалийн үеэр нүцгэн зураг, гэрэл зургийг магтан алдаршуулдаг байна. Оролцохыг хүссэн хүмүүс өөрийн хагас ба бүрэн нүцгэлсэн бие галбирыг гэрэл зураг, уран зурагт мөнхлөх ажээ.

6 сар: Дугуйн “нүцгэн” уралдаан / Нэгдсэн Вант Улс
Их Британийн өмнөд эргийн Брайтонд зохион байгуулагддаг энэ арга хэмжээ нь газрын тосны компаниудад эсэргүүцэл илэрхийлж буй Англичуудын эсэргүүцлийн нэг хэлбэр юм. Тэд эл арга хэмжээндээ маш их ач холбогдол өгдөг бөгөөд зохион байгуулагдахын өмнө дугуйдыг сургаж эмх цэгц, эрэмбэ дараатайгаар нэгэн эгнээнд зэрэгцэн явдаг байна.

7 сар: Гүйлтийн “нүцгэн” уралдаан / Испани
Амьтны эрхийг хамгаалах олон улсын “PETA” байгууллагаас эл арга хэмжээг зохион байгуудаг гэнэ. Энэ нь хоёр өдөр үргэлжилдэг уралдаан бөгөөд бухтай тулалдах спортын арга хэмжээг эсэргүүцсэн сайн дурын иргэдийг хамарсан тэмцээн ажээ. Жил бүр 1000 гаруй хагас ба бүрэн нүцгэлсэн хүмүүс оролцдог ба 800 м гүйдэг юм байна.

8 сар: “Нүцгэн” покерийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн / Англи
Жил бүрийн 8 сард дэлхийн өнцөг булан бүр дэх “нүцгэн” покерчид “Нүцгэн покерийн дэлхийн аварга” болохоор Лондон хотыг зорьдог. Тоглоомыг маш хатуу, нарийн дүрмийн дагуу явуулдаг ба тоглолтын өмнө хүн бүр 5 хувцас өмссөн байна. Энэхүү хувцасыг зохион байгуулагч газраас олгох ба хожигдох бүртээ нүцгэлэх журамтай. Энэ төрлийн тэмцээн зохиодог зарим газар бүрэн нүцгэлсэн тохиолдолд ичимдэг эрхтнээ нуух алчуур өгдөг гэнэ.

9 сар: “The Burning Man Festival” / АНУ
Энэ бол АНУ-ын Невада мужид жил бүрийн 9 сард, долоо хоногийн турш зохион байгуулагддаг урлагийн наадам бөгөөд нүцгэнээр “цэнгэх” дуртай хүн бүрийн зорих сонирхолтой газруудын нэг болжээ. Цөлийн халуунд болдог наадамд оролцохоор 50.000 гаруй “нүцгэн” хүмүүс “Black Rock Desert” цөлийг зорьдог байна.

10 сар: Этгээд “эротик” цэнгүүн / АНУ
Сан Франциско хотноо дэлхийн хамгийн сонирхолтой басхүү этгээд нэгэн наадам болж өнгөрдөг нь “Exotic Erotic Ball” юм. Зохион байгуулагч болон оролцогчид эл үдэшлэгийг “бурлеск” шоу ч юм шиг, рок тоглолтын нэг хэсэг ч юм шиг урлагийн этгээд өвөрмөц тэгсэн мөртлөө үзүүштэй хэсгүүдийг түүвэрлэн оруулсан цогц арга хэмжээ гэж тайлбарласан байна. Үдэшлэгт ирэхдээ хагас эротик, сексийн таашаал авахад зориулагдсан этгээд секс хэрэгслүүдээр чимэх ба биен дээрээ боди арт хийлгэсэн эсвэл бүрэн нүцгэлдэг байна.

11 сар: Талархлын баярын “нүцгэн” хувилбар / АНУ
Эртнээс уламжлагдаж ирсэн ёс жаягийнхаа дагуу буюу жил бүр нэг хэв маягаар “Талархлын баяр”-ыг тэмдэглэсээр ирсэн хэсэг Америкчууд ийм нэгэн санааг гаргажээ. Терра Котта Инн хэмээх амралтын газарт энэхүү тэмдэглэлт өдрийг өртөг бага тэгсэн мөртлөө зугаа цэнгэлээр дүүрэн тэмдэглэж өнгөрүүлэх үйлчилгээг санал болгодог ажээ.

12 сар: Турк ванн / Унгар
Дүн өвлийн жихүүн саруудад дэлхийн олонх оронд бүх нийтийг хамарсан хөгжилдөн зугаацах маш цөөхөн арга хэмжээ зохиогддог гэнэ. Тэгвэл жилийн 12 сард Унгарыг зорьсноор дэлхийд алдартай Орос маягийн Туркийн уламжлалт ваннд тухлан бүрэн нүцгэлсэн амраг хос, найз нөхөд, хамт олноороо амтат шар айраг шимэн халуухан нэгэн үдшийг өнгөрүүлэх боломжтой байдаг гэнэ.

Эх сурвалж: playskull.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Самандын Жавхлан Ардын жүжигчин цол хүртлээ

28/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025

Алдарт найруулагч Кристофер Ноланы шилдэг 12 бүтээл

30/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.