Гэрэл зургийн сэтгүүлчдийн хамгийн нэр хүндтэй, томоохон уралдаануудын нэг “World Press Photo” 2019 оны шилдэг бүтээлүүдээ шалгаруулан танилцуулжээ. Энэ жил 63 дахь жилдээ болж байгаа “World Press Photo” уралдаанд дэлхийн 129 орны 4738 гэрэл зурагчны 78 мянга 831 гэрэл зургаас шүүгчдийн бүрэлдэхүүн найман номинацид 25 орны 43 гэрэл зурагчны бүтээлийг шалгаруулжээ.
Ангилал: Гэрэл зураг
OХУ-ын уран гулгагч Бетина Попова болон Сергей Мозгов нар 2017 оны 12-р сард Москвад болсон Гран-при шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтоо хийж байгаа нь
Японы реалист зураач Осаму Оби /Osamu Obi/ энэ оны 11 дүгээр сараас эхлэн гурван жилийн хугацаанд Хоки Музейд өөрийн бүтээлүүдээ үзүүлэхээр болсон байна. Тус музей нь 2010 онд Японы Чиба мужийн Мидори-ку хотод нээгдсэн, реалист уран зурагт зориулсан анхны музей юм. Уран зураг сонирхогч хэн бүхэн зочилбол Японы уран бүтээлчдийн олон гайхашигтай бүтээлийг үзэх боломжтой аж.
“Боди Арт” зургийн гайхамшиг
Урлагийн бүтээл гэдэг нь хүний оюун санаанаас урган гарсан хамгийн гоё тансаг зүйлсийг биет болгон үзүүлсэнд оршдог. Тэгвэл дараах зурагнууд нь хүний оюун санаа, авъяас билэгээр эд материал хэрхэн урлагийн бүтээл болж болдгийг харуулж байгаа юм.
CNN агентлагийн интернет орчинд явуулсан судалгаагаар дэлхийн хамгийн романтик зургаар доорхи арван зураг шалгарчээ. Уг судалгаагаар шалгарсан арван бүтээл ихэнх нь XIX зууны үеийн бүтээлүүд бөгөөд үнэнч хайр, гоо үзэсгэлэн, дур хүслийн төгс илэрхийлэл болдог ажээ.
Би хэзээ нэг өдөр үүргэвчээ үүрээд аялалд гарна гэж хүсдэг. Танд ч бас тийм хүсэл бий биз дээ. Эйфелийн цамхагаас эхлээд эрх чөлөөний хөшөө, Таж Махал, Цагаан хэрэм гээд л үзэх зүйлс энэ дэлхийд маш их. Тэгвэл аялагчдын заавал харсан, очиж үзсэн байх ёстой газрууд гэж байна. Доор дурдсан эдгээр газруудыг аяллынхаа маршрутад оруулаарай.
Салбар бүрийн олны танил эрхмүүд утааны эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна. Энэхүү ажлыг Proline Studio-ын хамт олон санаачилсан юм. Утаа гэж ярьсаар бүхэл бүтэн 6 жил энэ асуудлыг шийдэж чадаагүй л байна. Харин ч улам бүр нэмэгдсээр… Өдөр бүр бяцхан хүүхдүүд хорт утаанаас болж эндэж байна. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй бүх хүмүүсийн нас хорогдож байна. Утаатай тэмцэцгээе
Тайлбар шаардлагагүй гайхалтай зургуудаас
Эдгээр зургууд нь өнгөрсөн зууны эхэн, дунд үед болж өрнөсөн сонирхолтой үйл явдлуудыг харуулсан түүхэн, ховор гэрэл зургууд юм.
