Ангилал: Дүрслэх урлаг

Их зураач, монголын шинэ цагийн дүрслэх урлагийн үндэс суурийг тавигчдын нэг Балдуугийн Шарав (Лувсаншарав) 1869 онд Засагт хан аймаг, Засагт ханы хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Түмэн сумын нутаг “Цагаан давааны өвөлжөө” гэдэг газар төржээ. Эх Норжин түүнийг өвөг эцэг Балдуугаар овогложээ.
Б. Шаравын их авьяасыг улам бататгахад анхных нь багш, догшид бүтээдэг Жанцан гэдэг зураач ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг.

Төрийн шагналт, Ардын зураач, Монголын хөгжмийн театрыг үнлэслэгч, театрын анхны дарга, ерөнхий зураач, төрийн зүтгэлтэнЛувсаншаравын Намхайцэрэн
МУУГЗ 1956 он, Төрийн шагнал 1959 он, АЗ 1973 он
1956 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 1958 онд Төрийн шагнал, 1961 онд Соёлын тэргүүний ажилтан, 1973 онд Ардын зураач цол хүртэж, 1981 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

Хэдэн зуун жил өнгөрсөн ч хүн төрөлхтөний дунд үргэлж “амьдрах” Леонардо да Винчи
Леонардо да Винчи 1452 онд Итали улсын Флоренц хотын ойролцоо Винчи гэдэг жижиг тосгонд төржээ. Тэрээр бага наснаасаа ажил хөдөлмөр эрхэлж 15 нас хүрэх үедээ л уншиж, бичиж, мөн бага зэрэг арифметикийн ухаан сурчээ. Түүнийг 15 настай байхад нь аав нь Андрей Верокио гэдэг нэгэн авъяас билигтний туслах болгосон нь Леонардод маш их зүйлийг авчирчээ.

Төрийн шагналт, Ардын зураач
Лувсангийн Гаваа
МУУГЗ 1956 он, АЗ 1975 он, ТШ 1946 он
1920-6-26-нд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шар тойром гэдэг газар төрсөн. 1940 оноос УТТ-д Н.Н.Бельскийн дагалдан зураачаар орж, 1952 онд Санкт-Петербург хотын И.Я.Репины
нэрэмжит уран зургийн академийг театрын тайз заслын зураач мэргэжлээр төгссөн. Монголын театрын анхны мэргэжлийн зураач.

Монгол улсын Ардын зураач
Чойжилжавын
ГУНГААСҮХ

1944-11-15-нд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг Ар асгат гэдэг газар төржээ. 1965 онд Барилгын техникумын зураг төслийн анги, 1971 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын театр, кино, хөгжмийн дээд сургуулийг тайзны зураач мэргэжлээр тус тус төгссөн.

Леонардо да Винчи нь Итали улсын Флоренц хотын ойролцоо Винчи гэдэг газар 1452 онд мэндэлжээ. Тэр бага наснаасаа ажил хөдөлмөр эрхэлж 15 нас хүрэх үедээ уншиж, бичиж сурч, бага зэрэг арифметикийн ухаан сурчээ. Түүнийг 15 настай байхад нь аав нь Андрей Верокио гэдэг нэгэн авъяас билигтний туслах болгосон нь Леонардод амьдралын чухал алхам болжээ. Леонардо эндээс маш ихийг сурчээ. Ганц зураг ч биш янз бүрийн хөдөлгүүр, механик техникийн тухай ч мэдлэгтэй болов. Хожим түүний нээлт хийсэн бүхний үндсийг энд л сурсан гэж болно.