Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Пикассогийн 1.2 сая ам.доллароор үнэлэгдэх бүтээлийг 58 настай инженер 118 ам.доллароор хожлоо
Дүрслэх урлаг

Пикассогийн 1.2 сая ам.доллароор үнэлэгдэх бүтээлийг 58 настай инженер 118 ам.доллароор хожлоо

Урлаг Урлаг15/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1.2 сая гаруй ам.долларын үнэтэй Пикассогийн зургийг Парист ганц өдөр оройн хоол идэх мөнгөөр зарлаа. Тодруулбал, аугаа уран бүтээлчийн 1941 онд зурсан “Head of a Woman” зургийг “Нэг Пикассог 100 еврогоор” нэртэй сугалаанд оролцуулсан юм. Сугалаа дөрөвдүгээр сарын 14-нд явагдсан бөгөөд 100 евро буюу 118 ам.долларын үнэ бүхий 120 мянган сугалааг борлуулжээ.

Тэгвэл уг алдарт уран бүтээлийг урлаг сонирхогч, инженер Ари Ходара гэх эрэгтэй хожсон байна. Парис дахь “Christie’s” дуудлага худалдааны газраас мягмар гараг /2026.04.14/-т Ари Ходарад баярт мэдээг дуулгасан бөгөөд 58 настай инженер итгэж ядан “Надаар тохуурхаад байгаа үгүйг би яаж мэдэх юм” гэж асууснаа дараа нь хэвлэлд ярьжээ.

Сугалаанаас 13 сая ам.долларын орлого олсон бөгөөд Альцгеймерийн судалгааны санд хандивлах юм байна.

Ташрамд сонирхуулахад, “Head of a Woman” зурагт Пикассо өөрийн хамтрагч, муза болох Францын сюрреалист зураач Дора Маарыг гуаш будаг ашиглан дүрсэлсэн байдаг. Зураачийн ач хүү Оливье Видмайер Пикассо “Head of a Woman” зургийг асар дутуу үнэлэгдсэн бүтээл гэж боддог аж. Зургийн үндсэн үнэ нь 1.2 сая ам.доллар давахуйц юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026
Дүрслэх урлаг Урлаг

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

17/08/2026
Дүрслэх урлаг Урлаг

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсоны “Primetime” киноны урьдчилсан үзвэр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулж байна

23/08/2026

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.