Mонгол төрийн бүжиг төр улс бий болсон үеэс төлөвшсөн нь тодорхой боловч түүний уг сурвалж нь овгийн байгуулалын үе, ялангуяа бөө мөргөл, тэнгэр тайх ёстой холбоотой. Тухайлбал монгол төрийн эхний үед бөө мөргөл төрийн шашны шинжтэй байж тэнгэр тайх, тахих ёслолыг сүр хүчин төгөлдөр үйлддэг байсныг түүхэн сурвалжуудаас үзэж болно. Тэгвэл тэнгэр тайх ёслолын үед үйлддэг байсан бөөгийн зан үйлийн хөдөлгөөнд бүжгийн үүсгэл элементүүд байсан гэж үзэх үндэслэлтэй.