Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»ChatGPT гэх мэт хиймэл оюун ухаанаас хүмүүсийн асуусан хачин асуултууд
Гадаад мэдээ

ChatGPT гэх мэт хиймэл оюун ухаанаас хүмүүсийн асуусан хачин асуултууд

Урлаг Урлаг31/07/2025Шинэчлэгдсэн:31/07/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн бүрийн дотор “дотоод хүүхэд” оршиж байдаг гэдэг. Бага насны хүүхэд өдөрт дунджаар 70-100 удаа “Яагаад…” гэж томчуудаас асуудаг. Тэгвэл томчууд бидэнд ч “Яагаад?” гэдэг асуулт хааяа төрдөг шүү дээ. Хэрэв урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй учир битүүлэг, тааварлашгүй бодол төрвөл хүн хэнээс ч асуух билээ дээ. Харин хиймэл оюун ухаан хөгжиж буй энэ цагт тэдгээр “тэнэг” асуултыг тэднээс асуухад хэн ч элэг доог хийхгүйгээр шинжлэх ухааны талаас нь оновчтой байж болох /оновчгүй ч байж болно/ хариултыг хэлээд өгөх давуу талтай аж.

Тэгвэл ChatGPT, DeepSeek гэх мэт хиймэл оюун ухааны платформоос хүмүүсийн асууж байсан этгээд, хачин асуултуудыг хүргэж байна.

Логик төрлийн асуултууд:

  • Хэрвээ би өнгөрсөн  цаг хугацаа руу явж, өөрийнхөө төрөхийг зогсоовол би хэн болж хувирах вэ?
  • Бүх зүйл дууссан юм бол, одоо байгаа энэ зүйл юу юм бэ?
  • Толь өөрийгөө харж чаддаг уу?
  • Би өөрийгөө хар дарсан зүүд зүүдэлж байна гэж зүүдэлбэл яах вэ?
  • Хэрвээ хүн ялаа шиг хурдан сэтгэдэг байсан бол, цаг удаан өнгөрч байгаа юм шиг санагдах уу?
  • Хэрвээ бид усанд ороход нойтон болдог юм бол, загас яагаад хэзээ ч “нойтон” байдаггүй юм бол?

Шинжлэх ухааны онолд тулгуурласан этгээд асуултууд:

  • Хэрвээ нар нэг өдөр гэнэт алга болбол бид яг хэдэн минут амьд байх вэ?
  • Хэрэв бидний ДНХ-ийн дарааллыг бүхэлд нь дуу болгон хувиргавал, ямар төрлийн хөгжим гарах бол?
  • Сансарт хашхирвал юу сонсогдох вэ?
  • Атом өөрийгөө мэдэрдэг үү?
  • Хэрвээ соронз маш хүчтэй бол цаг хугацааг гажуудуулж чадах уу?
  • Хэрвээ хүн сармагчнаас үүссэн юм бол бид буцаад сармагчин болж чадах уу?
  • Хэрвээ би өөрийгөө идвэл, би томрох уу, эсвэл алга болох уу?
  • Хэрэв би минут тутамд өөрийгөө хуулбарлаж чаддаг байсан бол нэг жилийн дараа миний хэдэн хувилбар бий болох вэ?

Метафизик, философийн хачин асуултууд:

  • Орчлон ертөнц өөрийгөө зүүдэлж чаддаг уу?
  • Мэдэхгүй гэдгээ мэдэж байгаа гэдэг нь мэдэж байгаа гэсэн үг үү?
  • Үнэн гэдгийг хэн тодорхойлдог юм бэ?
  • Хэрвээ хүн зүүднээсээ хэзээ ч сэрээгүй, бодит байдалд амьдардаггүй бол яах вэ?
  • Миний бодол намайг удирддаг уу, эсвэл би бодлоо удирддаг уу?

 

Хоолны талаарх этгээд асуултууд:

  • Чихэр идэхэд сэтгэл хөөрдөг нь тархи маань хүүхэд нас руугаа “аялж” байгаа гэсэн үг үү?
  • Бургерын талхыг махнаас нь салгаад дангаар идэх нь ёс суртахууны хувьд зөв үү?
  • Пицца дөрвөн өнцөгт хайрцагт ирдэг атлаа дугуй хэлбэртэй хэр нь гурвалжин хэлбэрт зүсэгддэг. Яагаад?

 

Хий үзэгдлийн талаарх болон хийсвэр асуултууд:

  • Хэрвээ хий үзэгдэл цаг агаарын өөрчлөлтөд нөлөөлдөг бол түүнийг нь яаж мэдэх вэ?
  • Чөтгөр интернэт ашигладаг бол, түүний ашиглаж буй Wi-Fi нь маш хурдан уу эсвэл удаан байх уу?
  • Сүнснүүд хөгширдөг үү?

 

Амьтдын талаарх хачирхалтай асуултууд:

  • Нохойнууд биднийг яаж нэрлэдэг бол?
  • Муурнууд үнэхээр ертөнцийн нууцыг мэддэг мөртлөө биднээс нууж байдаг уу?
  • Хэрвээ загаснууд мөрөөддөг бол, тэд юу гэж мөрөөддөг бол?
  • Муурнууд биднийг захирч байгааг яаж батлах вэ?
  • Хэрвээ 1000 ширхэг ногоон мэлхий пиццан дээр бүжиглэж байвал, тэдэн дундаас хэрхэн удирдагчийг нь таньж болох вэ?

Бусад буюу хиймэл оюун ухаанаас өөрийнх нь талаар асуусан этгээд асуултууд:

  • Хэрэв чи биет байсан бол, ямар төрхтэй байх байсан бэ?
  • Надад код алдаа засаж байгаа тухай шүлэг бичиж өгөөч?
  • Хэрвээ чи супер баатар байсан бол, чиний хиймэл оюуны супер хүч юу байх байсан бэ?
  • Зөвхөн хөгжүүлэгч хүн л ойлгох инээдтэй онигоо хэлж өгөөч?
  • Хүмүүс хиймэл оюун ухаанд хэт найдаж байгааг чи юу гэж боддог вэ?
  • Хэрвээ хиймэл оюун ухаан дэлхийг захирвал, чи хамгийн түрүүнд ямар хууль хэрэгжүүлэх вэ?
  • Робот эзэндээ хаягдсан тухай салалтын мессеж бичиж өгөөч?

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Сальвадор Далигийн бүтээлийг үнэ хаялцуулна

01/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Тейлор Свифтийн лаан баримлуудыг дөрвөн тивд нэгэн зэрэг дэлгэн үзүүлжээ

01/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Ray-Ban Meta” ухаалаг нүдний шилний борлуулалт гурав дахин өсжээ

01/08/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“The Hu” хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

01/08/2025

Олон улсын газарзүйн олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ

01/08/2025

Монголын уран хатгамалчид ӨМӨЗО-нд үзэсгэлэнд оролцлоо

01/08/2025

Сальвадор Далигийн бүтээлийг үнэ хаялцуулна

01/08/2025

Тейлор Свифтийн лаан баримлуудыг дөрвөн тивд нэгэн зэрэг дэлгэн үзүүлжээ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.