Ангилал: Дуу хөгжим

Ой тогтоолт нь хүний өнгөрсөн туршлагыг оюун ухаандаа хадгалан тогтоох таних процессуудыг хэлнэ. Ой тогтоол бол мэдээллийг хадгалах, санах, эргэн дурсах мөн туршлага явуулах чадвартай организм юм. Хүний уураг тархины бас нэгэн гайхамшигт чанар бол бодит ертөнцийн мэдээлэл, өнгөрсөн туршлага, бодол, үйл явдал, мэдлэг чадвараа оюун ухаандаа тогтоон бататгах, үлдээн хадгалах сэргээн санах, таних, санаандаа буулгах, төсөөлөх, дүрслэн бодох явдал юм. Сэтгэцийн энэхүү нарийн процесс бүхий тусгалын нэгэн хэлбэр нь ой юм. Мэдлэг дадал чадвар эзэмших, түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх үндсэн нөхцлийг ой тогтоолт бүрдүүлнэ.

Хурхиралт нь хүний гормоны тэнцвэрт байдал, бодисын солилцоог алдагдуулснаар таргалалт, цусны даралт ихсэх, зүрхний үйл ажиллагааг муутгах, зүрхний шигдээс, тархины цус харвалтад ч хүргэх аюултай. Мөн бэлгийн сулралд ч хүргэж чадна. Хамгийн аймшигтай нь нойрон дунд амьсгал боогдож хүн үхэх хүртэл аюул учруулна. Онцгой чанга хурхиралт бол гэр бүл салах шалтгаан ч болдог. Ийнхүү гэмгүй царайтай хурхиралтын ард олон аюул нуугдаж байдаг юм.

Хуузтай, цээж, нуруундаа үстэй залуусыг бүсгүйчүүд илүүтэй таалдгийг нэгэн судалгаагаар тогтоожээ. Бүсгүйчүүдийн 54 хувь нь хуузтай юмуу сахалтай эрчүүдийг илүүд үздгээ илэрхийлсэн байна. Их Британийн Mycelebrityfashion.co.uk цахим хуудсаас 1832 эмэгтэйн дунд явуулсан санал асуулгын дүн ингэж гарсан аж.

Эрт дээр үеэс охид бүсгүйчүүд заяаныхаа ханиа урьдаас мэдэхийг хүсч, хэзээ нөхөрт гарахаа мэргэлж байсан. Ийм мэргэ олон зүйлээр тустай. Таны амьдарлыг шийдэх энэ чухал шийдвэрийг гаргах үед ямар алдаанаас зайлсхийх хэрэгтэйг мэдэхэд илүүдэхгүй. Ингээд танд бөгжний мэргийг танилцуулж байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 12. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, 4 ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгйн баруун хойд хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар хүчтэй, халуун хуурай салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

1. Өөрийнхөө яриаг дуу хураагуур дээр бичиж аваад сонсох Өөрийнхөө яриаг сонсох нь эхэндээ эвгүй санагдаж болох ч байнга сонсоод ирэхээр дасна. Эхлээд англиар сайн ярьдаг хүмүүсийн яриаг сонсоод, дараа нь өөрийнхөө ярьж байгааг дуу хураагуур дээр бичиж ав. Тэгээд зөрүүтэй зүйл болон алдаж байгаа үгс байвал тэдгээрийг засах гэж оролд. Энэ аргыг хэрэглэхэд SoundCloud аппликешн хамгийн тохиромжтой.