Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 18. Сумъяа гараг. Шийдэм одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Ус
Өдрийн наран 6 цаг 36 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Бүтээлч өдөр. Ажлын тань явц, гэрийн тань байдал сайжирна. Эрүүл мэнд тань ч бас сайн байна. Та өөрийн амьдралын хэв маяг. хоолны дэглэмээ өөрчлөх эерэг дүнтэй холбоотой судалгаа шинжилгээ явуулахыг хүсэх болно. Нэг хэвийн илүү хүчтэй дасгал хийх эсвэл гэртээ биеийн тамирын тоног төхөөрөмж авах тухай бодож үз. Мөн та нарын ихэнх тань хүмүүст тусалж, үйлчилж чадна. Яг одоо та өөрийн хүчтэй итгэдэг ямар нэгэн юманд хичээл зүтгэл гаргаж, илүү их цагийг буяны үйлст зарцуулах дуртай байна. Орой гэрт тань нам гүм байх нь таны найзад таалагдана.
ҮХЭР (4/20-5/20)
Гэнэтийн мэдээ оюун санааг тогтворгүй болгоно эсвэл гэр бүлийн харьцааг хүндрүүлнэ. Ноцтой асуудалд бэлэн бай. Танаас итгэн үнэмшүүлэх, уран яруу ярих багагүй чадвар шаардагдана. Гэр бүлд таны оролцоо, анхаарал дутагдаж байна. Энэ дутагдлаа зас. Гал түймрээс болгоомжил. Архи, дарс, халуун ногоо зэргийг хэтрүүлэн бүү хэрэглэ. Сэтгэл хөдлөлөө хянаж байхыг одод зөвлөж байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Санхүүгийн үйл ажиллагаа явуулах, шүүхэд хандах, бичиг баримт бүрдүүлэх зэрэг тааламжтай байна. Өнөөдөр та тендерт өрсөлдвөл ялах магадлал байгаа бөгөөд түүнийг хэн нэгний тусламжтай хийгээрэй. Өнөөдөр ажил үйлсээ урагшлуулах, үсрэлт хийх гэж бүү оролд. Одоо үндсээр нь өөрчлөлт хийхэд тохиромжгүй үе. Хэрвээ та өөрийгөө ямар нэгэн зүйлд авьяастай гэж бодож байгаа бол тэрийгээ өнөөдөр бүү гаргаарай. Ажлын дараа гэрлүүгээ яарах хэрэгтэй бөгөөд ганцаараа гадуур зугаалахыг тэвч.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Та ажил дээрээ сармагчин ойд үсчих шиг л үсчинэ. Хувиар ажиллагсад түншүүддээ амлалт өгөхөө түр хойшлуулаарай. Хүмүүстэй ялангуяа, харь орныхонтой гэрээ хэлэлцээр хийхэд төвөгтэй байна. Та магадгүй, өөрийнхөө худлаа зүйлийг илчилж болзошгүй. Тиймээс одоогийн эхлүүлэх гэж буй ажилдаа хээл хахуульгүй шударга хандах нь зөв. Ийш тийшээ үсрэхээсээ өмнө сайн төлөвлө. Эс тэгвээс туйлын их харамсах алхам хийнэ. Ганц бие хүмүүс хэн нэгний хайраа илчлэлтэнд татагдана.
АРСЛАН (7/23-8/22)
Таны танилууд, хамтран ажиллагсад таныг доош нь өчүүхэн боловч боломжийг алдалгүй байж өөрсдийнхөө давуу талыг харуулахыг оролдоно. Хэрүүл маргаанд хүчээ бүү гарзад. Бусдын амжилтанд хүмүүс атаархдагыг сана. Маргаан хэлэлцүүлэгт өөрийн оюун ухаан, үг хэлэх боломж танд бий. Амьдралын дадал туршлагыг тань зөн билэг орлоно. Шинэ ажлын санал ирж магадгүй. Шууд хүлээн авах гэсний хэрэггүй бүх муу сайн зүйлсийг эргэцүүл. Магадгүй энэ амьдралын үнэ цэнээс илүү байж чадахгүй мэт сэтгэгдэл төрнө.
ОХИН (8/23-9/22)
Төрөл бүрийн юм тохиолдох өдөр. Өнөөдрийн энэ завгүй өдөр та үнэхээр сонирхолтой нөхцөл байдлыг үүсгэх болно. Өөрийгөө олон зүйлээр хүрээлүүлж байдаг таны хувьд төсөөлж ч байгаагүй зүйлтэйгээ нүүр тулна гэдэгтээ итгэлтэй байхад гэмгүй. Гайхшруулж мэдэх юм бүхнийг дуртайгаар хүлээж авч мэдлэг болон дадлага туршлагаа сайжруул. Бага зэргийн адал явдал хүртэл өдрийг бүхэлд нь сэтгэл хөдөлгөм болгож чадна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Шинжлэх ухаан, технологи, одон орон судлал гэх мэт нууцлаг зүйлс сонирхлыг тань татах болно. Ажлаа эхлэхээсээ өмнө хамтрагчтайгаа хамтран төлөвлөгөөгөө хянан засварла. Бүх санхүүгийн нөөц боломжоор хангагдсан гэдгээ батлахын тулд тайлангуудаа хар. Хэрэгтэй үед тань ирсэн тусламжийг хүлээж авахдаа хэтэрхий бардам зан гаргах хэрэггүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өөрөө өөртөө анхаарал тавьж, эрүүл мэндээ сайжруулахыг хичээ. Таны биеийн байдал ялангуяа хоол боловсруулах эрхтэн нэлээд асуудалтай байна. Архи тамхитай холбоотой эмчилгээ хийлгэхэд үр дүнтэй. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь таны бие галбирт тустайгаас гадна урт наслахад нөлөөлнө. Өнөөдөр танд олон асуудал тулгарах бөгөөд итгэж байсан бизнесийн хамтрагч тань таны урмыг хугална. Нөхцөл байдлыг сайжруулахын тулд асуудалд аль болох мэдрэмжтэй хандахыг хичээ. Хэрвээ хайртай хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж чадвал асуудлыг маш амархан даван туулах болно.
НУМ (11/22-12/21)
Таны хүмүүст туслах гэсэн хүсэл удаан хугацааны зорилгод тань саад болж, улмаар ямар замаар явахаа мэдэхээ болиход хүргэж болзошгүй. Та хэрхэн яаж өөрчилж чадах вэ гэдэг нь чухал. Хэрвээ та соёл урлагийн салбарт ажилладаг бол бусдын сэтгэлийг хөдөлгөж чадах бүтээл туурвина. Мөн шударга бус байдлыг олны өмнө илчлэхийг оролдож магад. Архины төрлийн зүйлээс татгалзах нь зөв замаа буцаан олж авахад тустай. Та мэргэн ухаанаараа өөрийгөө тунгаан бодох хэрэгтэй. Танд аюул занал тулгарч болзошгүй тул аливааг сайтар тунгаасны дараа хөдөл.
МАТАР (12/22-1/19)
Сэтгэл сэргээх өдөр. Өнөө өглөө ердийнхөөсөө удаан орондоо үлд. Тогтсон хийдэг зүйлээ л хийхийн оронд өглөөний хоолоо жаахан оройхон эсвэл өдрийн хоолоо арай эртхэн найз нөхөд, гэр бүлийнхэн эсвэл хайрттайгаа хамт ойролцоох хоолны газарт ид. Энэ нь өдрийг эхлэх таатай эхлэл байх болно. Эрүүл мэндийн асуудалдаа анхаарал тавих цаг болжээ. Сүүлийн удаа эмчид очсоноос чинь хойш нэлээд хугацаа өнгөрсөн тул цаг ав. Завгүй амьдралтай хүмүүсийн хувьд хоолны тэнцвэртэй дэглэм, байнгын дасгал болон эрүүл агаар эрүүл байх чухал үндэс болно.
ХУМХ (1/20-2/18)
Энэ өдөр олон янзын гэнэтийн үйл явдлаар дүүрэн байх болно. Сэтгэл санаагаа тайван байлга. Та бүхний идэвх хариуцлага, урам зориг материаллаг байдлаа дээшлүүлэх сайхан нөхцөл болно. Гол нь өөрийн боломжийг бүү алд. Айлд зочлох эсвэл зочид хүлээн авахад таатай. Зүүдээ мана. Бусдад бүү ярь.
ЗАГАС (2/19-3/20)
Шинэ ажил төрөл эхлэх болон ажил хэргийн түнштэй шинээр харилцаа холбоо тогтооход таатай өдөр. Таны амьдралын эрч хүч маш өндөр түвшинд байна. Дадаж сурсан зүйлдээ өөрөөр хандах, этгээд сонин үйлдэл гаргах, болчимгүй үг хэллэг хэрэглэх зэрэг нь бусдыг гайхшруулж, шүүмжлэлийн бай , ярианы гол сэдэв болж мэднэ. Тиймээс аль болох төлөв даруу байхыг хичээ. Таны тэвчээргүй, тогтворгүй зан шүүмж дагуулна. Од эрхэс таныг эхлээд бод, харин дараа нь ярь эсвэл хий хэмээн зөвлөж байна.