Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн 28 – 35 насанд төгс боловсордог гэсэн үг бий. Бид бүгд толинд хараад хорин хэдтэйгээсээ илүү өөртөө итгэлтэй, сэтгэл булаам, “болзоонд уримаар” өөрийгөө олж харах болжээ. Хэдий тийм ч, 10 жилийн өмнөхөөс ялгаатай нь бүсгүйчүүд бид яг одооноос гоо сайхныхаа төлөө илүү ихээр, шургуу хөдөлмөрлөх ёстой болж байгаа нь нууц биш.
Ангилал: Дуу хөгжим
Өнөөдөр Төв болон говийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсээр 15-20 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч 4-6 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.
Бидний ажиллаж, амьдарч буй орчин тав тухтай, аюулгүй байх ёстой. Тавтай тухтай орчинг мэдэрч байх нь бие, сэтгэлийн эрүүл мэндэд нэн тустай байдаг. Та зарим нэг орчноос сөрөг энерги мэдэрч, таагүй мэдрэмж төрдөг гэдгийг мэдэх биз ээ. Ингээд танд өрөөнд орших сөрөг энергиэс ангижрах аргуудыг хүргэе.
Хааяа ажил төрөл бүтэлгүйтээд, бие хаа нь өвдөөд, тааруухан болоод ирэхээр хүмүүс үзүүлж харуулахаар “сүнс чинь зайлчихсан байна” гэдэг үгийг сонсдог. Тэгвэл хүний сүнс яагаад зайлж оддог талаар бурханы шашинд юу гэж үздэгийг хүргэе.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 11. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 5. Буд гараг. Хэрцгий охин одтой, 2 хар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана.
Малчид, ард иргэд, зорчигчдийн анхааралд:Өнөөдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Монгол бүсгүйн төрсний дараа анхаарах зөвлөгөө
2016 оны “X factor” шоуны хамгийн бүтэлгүй оролцогчид /Видео/
Бага ярьж, их сонсох бол ихэнх хүмүүсийн орхигдуулдаг давуу тал билээ. Та өдөрт хэр их ярьж бас сонсдог вэ? Жинхэнэ утгаар нь сонсох шүү. Өөрөөр хэлбэл ‘ярьж дуусахаар нь хэлэх гайхалтай үгээ бодохын оронд нөгөө хүний ярианд анхаарлаа хандуулж, хэлсэн бүхнийг нь шингээн авахыг’ хэлж байна
Та бидний дийлэнх нь “Хангалттай биш” гэсэн хариу өгдөг. Ихэнх хүмүүс харилцан яриаг уралдаант спорт лугаа төсөөлж явдаг. Нөгөө хүнээсээ ихийг хэлж, ухаалаг санаа дэвшүүлж, бусдыг бодол санааг өөрчилж, итгүүлж, хамгийн удаан хугацаанд, хамгийн чанга ярьсан нь ялагч болдог. Бид бүгд л энэ урхинд орсон.
