Ангилал: Дуу хөгжим

Орц:
1. өндөг 2-3 ширхэг
2. гурил 2-2,5 стакан
3. молоко 1лааз
4. давс 1/4 цайны халбага /амны жижиг/
5. хүнсний сода 1/2 цайны халбага /амны жижиг/
6.ургамлын тос
Хийх арга:
1.гурилаа шигшээд давс, содтойгоо холино.
2.өндөг, молоко, гурил гурваа холиод зуурмагаа бэлдэнэ.
3.зуурсан зуурмагаа хэсэг зуур амраагаад сайн нухаж
өөрийнхөө хүссэн хэмжээгээр таслаж бөөрөнхийлэнэ.
4.зузаан ёроолтой саванд ургамлын тосоо хийж халаана.
тосоо чанах боорцгоо далд орсон байхаар тохируулан хийсэн байна.
тосоо халангуут боорцгоо хийж маш зөөлөн гал дээр чанана.
хөвөөд ирэнгүүт гаргана. Хэтэрхий халуун түргэн дээр нь тавибал түлэгдээд түүхий болно. Чанахдаа л болгоомжтой, анхааралтай байх хэрэгтэй.

Хонь
Энэ сард ажилдаа гол анхаарлаа хандуулж, гэр бүлийнхээ асуудлыг түр хойш тавих хэрэгтэй болох нь. Мөн дээрээс нь амьдралын чухал зорилгодоо хүрэхийн тулд илүү бүтээлч, уян хатан байхыг чамаас од эрхэс шаардаж байна. Зорилгодоо хүрэхийн тулд ганц чиний хүчин зүтгэлээс гадна бусад хүмүүсийн ч тус маш их хэрэг болно гэдгийг санаарай.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 1. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 23. Сумъяа гараг. Хонгорцог одтой, 3 хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх.Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана.

Бүсгүйчүүдийн гоо сайханд зориулсан мэргэжлийн зөвлөгөөг “VIDAL” салонтой хамтран цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх дугаартаа “Vidal” салоны nail artist Х.Наранцацралын”Хумсны арчилгаа” мөн “Үсээ хэрхэн хооллох” вэ сэдвээр Монгол Улсын Мастер Үсчин Даваасамбуугийн Одонгоо үзэсгэлэнт бүсгүйчүүддээ өөрийн үнэт зөвлөгөгөө хүргэсэн.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 21. Санчир гараг. Тэргүүн дагуул одтой, 5 шар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана.

Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна

2016 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар явган шуурга шуурна. Завхан голын эхээр 37-42 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сар. Энэ сард төрсөн эмэгтэйчүүд хамгийн тэсвэр хатуужилтай, тэвчээртэй нэгэн байдаг. Тэд эрчүүдтэй адил чанга хатуу зан араншинтай. Мөн бусдад дотоод сэтгэлээ илэн далангүй хуваалцахыг огтхон ч хүсдэггүй. Ямар нэгэн асуудал гарвал бие даан шийдвэрлэж тэрхүү бэрхшээлийг өөрийн хүчээр даван туулахыг илүүд үздэг. Тэд гал тогооны ажилд сайн ч аливаа зүйлийг цэвэрлэхдээ тийм ч таатай хүлээж авдаггүй.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 20. Сугар гараг. Тугчин одтой, 6 цагаан мэнгэтэй, цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган.Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана.

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.