Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Синди Кроуфордын хүү, загвар өмсөгч Пресли Гербер 27 насандаа нас барлаа
Хувцас загвар

Синди Кроуфордын хүү, загвар өмсөгч Пресли Гербер 27 насандаа нас барлаа

Урлаг Урлаг21/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Супермодель Синди Кроуфорд, бизнес эрхлэгч Рэнд Гербер нарын ууган хүү, загвар өмсөгч Пресли Гербер 27 насандаа нас баржээ.

Лос-Анжелесийн тойргийн Эрүүл мэндийн шинжээчийн бүртгэлд мэдээлснээр Пресли Гербер есдүгээр сарын 20-ны ням гарагт сэргээн засах эмчилгээний байгууллагад нас барсан байна. Түүний нас барсан шалтгааныг одоогоор нийтэд мэдээлээгүй байна.

Гэр бүлийн төлөөлөгч Алли Женкинсийн мэдээлснээр Кроуфорд, Рэнд Гербер болон тэдний гэр бүл энэ хүнд хэцүү цаг үед хувийн орон зайг нь хүндэтгэхийг хүссэн байна.

Пресли Гербер ээж болон дүү Кайя Герберийнхээ адил загварын салбарт карьераа эхлүүлээд байсан юм. Тэрбээр 16 настайдаа Италийн “Moschino” брэндийн загварын шоунд тайзнаа анх гарч, улмаар “Calvin Klein”, “Dolce & Gabbana”, “Burberry”, “Bottega Veneta” зэрэг олон алдартай брэндтэй хамтран ажиллажээ.

Тэрбээр 2018 онд ээж Синди Кроуфордтой хамт “Pepsi”-гийн “Super Bowl”-ын сурталчилгаанд тоглосноор олны анхаарлыг татаж байв.

Сүүлийн жилүүдэд Пресли сэтгэцийн эрүүл мэнд болон бодисын хэрэглээтэй холбоотой өөрийн асуудлынхаа талаар нээлттэй ярьж байсан. Тэрбээр 2023 онд “Studio 22” подкастад оролцохдоо сэтгэл гутрал болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тэмцэж байсан тухайгаа хуваалцаж байсан.

Мөн 2025 онд тэрбээр “Mental Health Mondays” нэртэй сошиал медиа цуврал эхлүүлж, хүмүүсийн тэр бүр ил тод ярьдаггүй сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын талаар нээлттэй яриа өрнүүлэхийг хичээж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Модель Ж.Энэрэл найруулагч Б.Амарсайханы “Гэтлэл” олон ангит кинонд гол дүрд тогложээ

06/11/2026
Хувцас загвар Урлаг

ФОТО: “CFDA Fashion Awards 2026” улаан хивсний ёслолоос

03/11/2026
Хувцас загвар Урлаг

Дэлхийд хамгийн хүнд алтан ээмгийг Энэтхэгийн дархчууд урлажээ

30/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.