Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 21. Бархасвадь гараг. Шийдэм одтой одтой, 2 хар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлагаХуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана.
Ангилал: Дуу хөгжим
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бороо орж, 7-ноос ихэнх нутгаар хална. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Нисдэг тэргээр гэрлэх санал тавьжээ (видео)
“Тархины тураал” КИМҮРА АЯАКО /Видео/
Зарим нэг зүйлийг хичнээн олон удаа уншаад ч ойлгохгүй байх явдал бидэнд тохиолддог. Энэ нь сүүлийн үед ерөөсөө тархиа дорвитой гэгч нь ашиглаагүйн шинж. Юмыг хурдан сурах нэг арга бол зогсолтгүй сурах явдал өөрөө юм. Заавал хүнд хэцүү зүйл гэлтгүй, өөрийнхөө дуртай зүйлийнхээ талаар ч байсан хамаагүй ямарваа шинэ мэдлэг, мэдээлэл авч, юуг ч юм идэвхтэй бодож байхад л бидний тархи тэлдэг. Тиймээс тархиа царцаахгүйн тулд та өдөр бүр оюуны хөдөлмөр хийж бай. Түүнчлэн нэг ойлгосон зүйлээ дахин дахин давтаж, хэрэглэх нь ч үр дүнтэй арга юм.
Гансувд Миний ээж хөөрхөн /Шинэ уран бүтээл/
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 5. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 20. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана.
Малчид, ард иргэдийн анхааралд
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2015 оны 08 дугаар сарын 05-ны 21 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “бүх нутгаар” гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.
Cristiano Ronaldo Испанийн гудамжинд гуйлгачны дүрээр /видео/
