Ангилал: Дуу хөгжим

Нийтийн дуучид дундаа хамгийн содон сайхан хоолойтой голцуу эх орон, нутаг ус, монгол бөхчүүдийн тухай уран бүтээл туурвидаг дуучин бол МУСТА Хумбагарын Батмэнд билээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат бөгөөд бие даасан тоглолтоо хоёр удаа хийж байсан удаатай. Түүнийг дуучин гэхээс гадна бөх тайлбарлагч гэдгийг олон түмэн андахгүй сайн мэднэ.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 7. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 24. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, 6 цагаан мэнгэтэй, улаан нохой өдөр.

Нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, 7-8 нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

“Заяа даасан Отгонтэнгэр” дуугаараа олны танил болсон дуучин, СТА Ц.Сутай шинэ уран бүтээлээ өлгийдөн авчээ. Түүний “Учрах хувьгүй заяа” дууны шүлгийг А.Хүрэлбаатар, аялгууг УГЗ Б.Бямбабаяр бичсэн байна.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 5. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 22. Санчир гараг. Чөлөөт эх одтой, 8 цагаан мэнгэтэй, хөх бич өдөр.

Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Ганга өвс архи уух дурыг бууруулдаг
Ганга өвс архи уух дур дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Монголын эрдэмтэд судалгаагаар нотолсон аж. Тэд судалгаандаа 70 гаруй хүнийг хамруулж, ганга өвсний ханд уулгасан байна. Судалгаанд оролцогсод архинд донтох өвчний I, II, III үед орсон, шартах хам шинжийн өвчтэй, архины солиоролтой өвчтнүүд байжээ. Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc), профессор, академич Л.Эрдэнэбаяр дээрх судалгааг удирдаж явуулсан төдийгүй эмчилгээний үр дүн нотлогдсон учир 2000 оноос архинд донтолтыг гангаар эмчлэх патент авсан байдаг. Архины эсрэг янз бүрийн эм хэрэглэж, түүнээсээ харшил авсан хүмүүс цөөнгүй байдаг бол ганга өвс хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй бөгөөд эмчлүүлэгчид ч ганга өвсний ханд уухдаа дуртай байдаг гэнэ.