Ангилал: Дуу хөгжим

Жинхэнэ найз гэж байдаггүй гэдэг үгийг хичнээн ч олон сонсов доо. Тэгсэн ч би жинхэнэ найз, үнэнч нөхөрлөлд итгэхээ хэзээ ч болиогүй. Яагаад гэвэл нөхөрлөл маань дахиад олон олон жил үргэлжлэнэ гэдгийг баттай нотолдог шалтгаанууд бий болохоор тэр шүү дээ. Тэд чиний жинхэнэ нөхөд мөн л бол дараах чанарууд заавал байгаа.

Өөрийн өвөрмөц өнгө аяс, хурц үгтэй уран бүтээлүүдээрээ хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулсаар байгаа Раппер Данка “Бид 4” хамтлагийн дуучин Б.Баяраатай хамтран “Минийх” нэртэй шинэхэн уран бүтээл гаргажээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичихдээ: “Та бүхэнд шинэхэн уран бүтээлээ хүргэж байгаадаа баяртай байна.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 13. Ангараг гараг. Эрхтний тэнгэрт одтой, 3 хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 05 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Увсын хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Цаг хугацаа гэдэг хүнээс үл хамааран тасралтгүй урссаар байдаг гэдгийг бүгд мэддэг. Харин амьд амьтан болгонд өөрийн гэсэн мөчлөг, хэмнэлтэй био цаг байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Уул шугамандаа бол хүн гадаад ертөнцийн цагаас гадна энэхүү өөрийн био цагийн хэмнэл, мөчлөгийг эвдэлгүйгээр дагаж чаддаг байсан бол эмнэлэгийн босгыг элээж цаг, мөнгөө үрэх хэрэг тун ч цөөн гарах байсан нь гарцаагүй.