Ангилал: Дуу хөгжим

Дэлхийн гоо сайхны олимпд эх орноо төлөөлөл амжилттай оролцоод ирсэн мисс Ц.Энхжин өчигдөр эх орондоо ирлээ. Тэрээр “Намайг чин сэтгэлээсээ дэмжиж байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хамтран ажилласан байгууллага болон багийнхан, гэр бүлийнхэндээ, найз нөхөд, ажлыхандаа маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Бид цөөхүүлээ, гуравхан сая байж гурван шагналын эзэн болж чадлаа. Тэгэхээр энэ маш том амжилт гэж би бодож байна. Тийм учраас маш их талархаж байгаа.

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Оскарын шагналд өрсөлдөх эрхтэй боллоо. Тодруулбал, “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авлаа. Энэ талаар өчигдөр тус киноны уран бүтээлчид мэдээлэл хийв. Д.Золбаярын найруулсан “Чингисийн хүүхдүүд” киног нүүдэлчин монголчуудын ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах зорилгоор бүтээсэн хэмээн уран бүтээлчид хэлж байсан юм. Тус кино одоогийн байдлаар 10 гаруй олон улсын кино наадамд оролцох урилга аваад байгаа аж. Энэ үеэр тус киноны зөвлөх продюссер Д.Цэнгэл “90 дэх удаагийн Оскарын кино наадамд нийт 92 улсаас нэр дэвшүүлснээс Оскарын хороо Монгол Улсыг бүртгэж авсан. Оскарын шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сарын 4-нд болно.

21 жилийн тэртээд ч Монголчуудыг байлдан дагуулж явсан дуучин хатагтайн гал цог өнөөдөр ч дундрашгүй хэвээр. Он жил өнгөрөх тусам улам залуужиж, жавхааждаг дуучин бүсгүйгээр бахархаж, хүндлэхгүй байх аргагүй. Түүний гаргасан шинэхэн уран бүтээл “Утасны чинь дугаар 3.0” нь “Cosmic Ariunaa” цомогт багтах бөгөөд “Хаган фильм” студийн хамт олон клипийг нь бүтээж хөгжмийн найруулгыг “Ocean Grey” студийн уран бүтээлчид хийсэн байна. 2181 оныг зөгнөн харуулахыг зорьсон уг бүтээл электро стильд оруулан шинэчлэн дуулснаараа онцлог юм.

“Хотын гудамж” дуугаараа олонд танигдсан “Madness” хамтлаг байгуулагдаад 20 жил болсон байна. Энэ оны эхээр 20 жилийнхээ ойн тоглолтоо фенүүдтэйгээ нижгэр тэмдэглэсэн билээ. Ийнхүү 20 жилийн босгыг даваад байгаа Монголын рок поп ертөнцийн шилдгүүдийн нэг амьд хөгжмийн “Madness” хамтлагийнхан “City” хэмээх шинэхэн уран бүтээлээ үзэгч сонсогчиддоо хүргэж байна. Амьд хөгжим сонсох дуртай тэр дундаа “Madness”- д хамтлагийн дуунуудыг сонсох дуртай та бүхэн шинэ уран бүтээлээ хүлээн авна уу.

Монголын яруу найрагт халгиж, цалгисан, уярааж мэлмэрүүлсэн хөг хөгжим нэмэн орж ирсэн нэгэн түрлэг бол нэрт сэтгүүлч, СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар. Тэрбээр “Сайхан ч юм даа Монгол хүн болж мэндлэх” нэртэй нийтийн дууны уран бүтээлийн цэнгүүнээ толилуулахаар “гүйж” явна. Тоглолт энэ сарын 25-ны 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм. Түүнтэй тус тоглолтынх нь талаар ярилцлаа.

“Дэлхийн мисс-2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор тодорсон Ц.Энхжингийн танилцуулга видео цацагдлаа. Тэрээр Их Британийн Кэмбрижийн их сургуулийн Урлагийн сургуулийг интерьер, дизайны мэргэжлээр төгссөн. Италийн Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан боловсрол өндөр бүсгүй юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард эх орондоо ирсэн бөгөөд өөрийн үүсгэн байгуулсан “Eden Design” компанид олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг аж.

Хөгжмийн зохиолч Пүрэвдорж хэмээх эрхэм Улаанбаатарчуудад төдийгүй монголчуудад зориулан нэгэн гайхамшигтай дуу зохиосон нь өнөөдрийн та бидний бараг хүн бүхний мэдэх “Улаанбаатрын үдэш” хэмээх дуу билээ. Хоёр зуун дамжин хүн бүрийн зүрх сэтгэлд эгшиглэсэн энэхүү бүтээлийг зөвхөн Монголчууд төдийгүй БНХАУ, ОХУ гээд гадаад дотоодгүй шимтэн сонсч шүтэн биширдэг. Тэгвэл энэхүү дууны 2-р анги гэж хэлж болохоор нэгэн сайхан бүтээл саяхан төрсөн нь Монголын төдийгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ны хит парадуудыг тэргүүлж эхлэлээ. Энэ бол Хөгжмийн зохиолч Продюссер Ашидын аялгуу, дууны яруу найрагч С.Энхтайваны шүлэг “S4” хамтлагийн шинэхэн уран бүтээл “Улаанбаатрын өглөө” хэмээх дуу юм.

Одоогоос таван жилийн өмнө Шанхай хотноо болсон “Авьяаслаг хятадууд-2011” шоунд Өвөрмонголын Хөлөнбуйраас оролцсон бяцхан хүү Б.Уудам “Алсад суугаа ээж” дууг дуулж, үзэгчид төдийгүй шүүгчдийг уйлуулсан билээ. Эцэг эхээ хар багадаа алдсан хүү тухайн үедээ дэлхийг нов ногоон өвсөөр бүрхдэг шидэт бэх зохион бүтээхийг мөрөөдөж явдгаа ярьсан юм. Хожим нь хүү мориор дэлхийг тойрох хүсэлтэй хэмээн хүсэл мөрөөдлөө уудалсан.

Шинэлэг хэв маягаараа нийтийн дуучдаасаа ялгарч буй дуучин Г.Дэлгэрцогт өнгөрсөн хавар “Миний нандин” хэмээх дуугаа гаргасан нь үзэгч, сонсогчдын талархлыг хүлээсэн. Тэрбээр саяхан “Шөнийн бороо” дуугаа олон нийтийн хүртээл болгожээ.

Эстрадын урлагт өөрийн итгэл сэтгэл, авьяас билэгтээ хөтлөгдөн орж ирсэн залуу дуучин А.Ганзул анхны уран бүтээлээ сонсогч түмэндээ хүргэхэд бэлэн болжээ. Соёл урлагийн их сургуулын Соёлын сургуулыг Соёл иргэншил, судлаач мэргэжилээр төгссөн тэрээр багаасаа дуулж бүжиглэж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд ковер дуулж байгаад энэ жилээс бие даасан уран бүтээлүүдээ туурвиж эхэлжээ. Ингээд та бүхэндээ залуу дуучин А.Ганзулын “Би санаж байна” хэмээх анхны шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.