Найруулагч С.Бямбын шинэ бүтээл “Зогсоол” уран сайхны кино дэлхийн нээлтээ 31 дахь удаагийн Бусаны олон улсын наадмын “Vision To Asia” хэсэгт өнөөдөр /2026.10.11/ нээлтээ хийнэ. Тус уралдаант хэсэгт азийн 12 найруулагчийн шилмэл бүтээл сонгогдон өрсөлдөх аж.
“Зогсоол” уран сайхны кино нь “Гуру медиа” студи, Германы “Bucket GmbH” фильм, “АВО Films” болон “Номадиа пикчерс”-ын хамтын бүтээл бөгөөд зураг авалтыг Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хийжээ.
Киноны үйл явдал ковид цар тахлын анхны тохиолдол Монголд бүртгэгдсэн тухайн цаг үед өрнөдөг. Алс бөглүү сумын төвийнхний бүх л амьдрал сумын цорын ганц шатахуун түгээх станцын эрхлэгч, өрх толгойлсон залуу бүсгүй Хандаагаас хамааралтай боловч энэ бүсгүйн амьдрал хэнээс, юунаас хамаарч байгааг киноны үйл явдлууд аажмаар нээн харуулах болно. Шатахуун тээврийн жолооч Сүмбэр цар тахлын ойрын хавьтагч болж, улмаар сумын цор ганц шатахуун түгээх станц дээр хөл хорионд орох болсноор киноны үйл явдал өрнөнө.
“Зогсоол” уран сайхны киног 2026 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж.

