Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Мексикийн ерөнхийлөгч BTS хамтлаг улсад нь илүү их тоглолт хийхэд туслахыг БНСУ-ын ерөнхийлөгчөөс хүсжээ
Дуу хөгжим

Мексикийн ерөнхийлөгч BTS хамтлаг улсад нь илүү их тоглолт хийхэд туслахыг БНСУ-ын ерөнхийлөгчөөс хүсжээ

Урлаг Урлаг28/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнд хандахдаа алдарт BTS хамтлаг улсад нь илүү их тоглолт хийхэд туслах хүсэлт тавьжээ. Шейнбаум даваа гарагт /2026.01.26/ хэвлэлийн бага хурал хийхдээ BTS-ийн тоглолтод хүн болгон л явахыг хүсэж байна гэсэн юм. Тэрбээр “Нэг сая орчим хүн тасалбар авах сонирхолтой байгаа ч зөвхөн 150 мянган тасалбар л байна” гэжээ.

Бүх гишүүд нь цэргийн албаа дүүргэсэн тул BTS энэ гуравдугаар сард “ARIRANG” нэртэй цомгоо гаргаж, эргэн ирэхээр төлөвлөж байгаа. Тус хамтлаг цомог гаргаагүй гурван жил болоод байгаа билээ. Цомгоо гаргасныхаа дараа буюу дөрөвдүгээр сард BTS дэлхийн аялан тоглолт хийнэ. Аялан тоглолт зарлагдсаны дараа дэлхий даяар шүтэн бишрэгчид нь тасалбар олж авах гэж оролдох болсон юм. Гэвч фэнүүд борлуулалтын асуудалтай тулгарсан тул тасалбар авч чадаагүй байна. Энэ асуудал Мексикийн фэнүүдэд ч гэсэн тулгарчээ.

Мексикийн хэрэглэгчийн хяналтын байгууллага тасалбарыг худалдсан “Ticketmaster” компанийг шалгаж эхлэн “StubHub” борлуулалтын платформыг хориглосон байна. Мөн тасалбар зардаг “Vigago” компанийг BTS-ийн тоглолтын тасалбарыг зарахдаа шударга бус арга барил ашигласан гэж буруутгасан аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Title: вспомнить драйв мелбет: как скачать старую

18/02/2026
Дуу хөгжим Урлаг

1xbet E-spor İncelemesi: Türkiye’deki En İyi Platformlardan Biri

18/02/2026
Дуу хөгжим Урлаг

1xbet Esports: Türkiye’de E-spor Bahislerinin Yeni Adı

18/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Title: вспомнить драйв мелбет: как скачать старую

18/02/2026

Roobet Online Casino Review 1

18/02/2026

1xbet E-spor İncelemesi: Türkiye’deki En İyi Platformlardan Biri

18/02/2026

1xbet Esports: Türkiye’de E-spor Bahislerinin Yeni Adı

18/02/2026

Melbet Games Download: A Sport Analyst’s Guide to Winning Predictions

17/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.