“Камертон” хамтлагийн дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амартай ярилцлаа.
-Мээдээ сүүлийн үед юу хийж байгаа бол, шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болов уу?
-Өнөө маргаашгүй ганцаараа дуулсан шинэ дууныхаа бичлэгт орох гэж байгаа. Хөгжмийн зохиолч, “Нью стар” студийн дууны найруулагч С.Гантөрийн ая, түүний эхнэр болох “Нью стар” студийн захирал Л.Энхмандахын шүлэг бидний үеийнхэн дуулж болохоор амьдралыг хүүрнэн өгүүлсэн дуу бий. Бидний насан дээр охин минь цэцэг, навч минь гэхээр нэг л бууж өгөхгүй шүү дээ.
