Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Грэмми”-ийн музейд Тэминий үзэсгэлэн тавигдана
Дуу хөгжим

“Грэмми”-ийн музейд Тэминий үзэсгэлэн тавигдана

Урлаг Урлаг31/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“SHINee” хамтлагт дебют хийсэн цагаасаа хойш бараг хорь гаруй жилийн дараа к-попын супер од болох Тэмин өөрийн карьертаа дахин нэг шинэ амжилтыг тогтоолоо. “Биллбоард”-ын мэдээлснээр “Грэмми” музей маргааш /2026.04.01/ “TAEMIN: Performer. Artist. Icon” үзэсгэлэнг нээх бөгөөд энэ нь Тэминий дуучин, дуу зохиогч, бүжигчнийх нь амьдралын карьер болон нөлөөг харуулж, тэмдэглэхэд зориулагдсан юм. Ингэснээр тэрээр Лос-Анжелес дахь энэхүү байгууллагаас ийм хүндэтгэл хүртсэн анхны к-поп соло уран бүтээлч болж байна.

2026 оны тавдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэн нь фэнүүд болон хүрэлцэн ирэгсдэд Тэминий гайхамшигт тайзны төрхийн ард юу юу болж өрнөдөг тухай илүү нарийн мэдээллийг хүргэнэ. Үзэсгэлэнд хоёр онцгой тайзны хувцсыг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд үүнд түүний дэлхийн аялан тоглолт болох “Ephemeral Gaze”-ийн үеэр өмсөж байсан улаан хар өнгийн нүд булаам хувцас, мөн “Veil” тоглолт болон 2025 онд “The Kelly Clarkson Show”-д оролцохдоо өмссөн цагаан хувцас багтжээ.

Үзэсгэлэнд эдгээр тайзны хувцаснуудаас гадна Тэминий өөрт нь тусгайлан зориулж хийсэн тайзны чихэвч, түүний хэрэглэдэг тайзны цагаан микрофон, албан ёсных нь lightstick, мөн хамгийн сэтгэл хөдөлгөм нь түүний фенүүддээ хаяглан гараараа бичсэн захидал ч байх юм байна.

Тэрбээр өөрийнх нь тухай үзүүлэх энэхүү үзэсгэлэнгийн талаар ярихдаа “Үзүүлбэр бүхэн миний шүтэн бишрэгчидтэйгээ хамт өнгөрүүлсэн түүхийг өгүүлдэг. Эдгээр тайзны хувцаснууд болон бусад үзүүлэнгүүд тэдгээр дурсамжуудын нэгээхэн хэсэг юм. Үзүүлэнг үзэхээр ирэгсдийг миний дуу хөгжмийг гэсэн хайр, хүсэл тэмүүллийг мэдэрнэ гэж найдаж байна. Миний тайзны хувцаснууд Грэмми музейд тавигдаж байгаад үнэхээр баяртай байна” гэжээ.

Тэминий тухай “Грэмми” музейн эрхлэгч хэлэхдээ “Тэмин бол нөлөөлөл нь тайзны үзүүлбэрээс хол давсан жинхэнэ уран бүтээлч юм. Түүний бусдаас ялгарам үзүүлбэрүүд, шинэлэг байдал болон урлагийн мэдрэмж нь к-попыг дэлхийд таниулахад томоохон үүргийг гүйцэтгэсэн. Бид түүний авьяас чадвар, соёлын нөлөөллийг харуулах эдгээр тайзны хувцаснууд болон үзүүлэнгүүдийг олон нийтэд үзүүлэхдээ таатай байна” гэсэн байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.