Ангилал: Дуу хөгжим

МУГЖ, дуучин С.Жавхлан энэ сарын 21-нд буюу төрсөн өдрөөрөө “Монголд мэндэлсэн өдөр мину” бие даасан тоглолтоо үзэгч түмэндээ хүргэх гэж байна. Тоглолт гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэ сарын 21, 23, 24-нд Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт болно. Түүний төрсөн өдөрт зориулж ах дүү, найз нөхөд нь цаг 30 минутын нэвтрүүлэг бэлтгэсэн байна. Тус нэвтрүүлэг маргаашнаас эхлэн телевизүүдээр гарч эхлэх аж. Тоглолтын үеэр тэрээр хүн бүрийн амандаа аялах дуртай 40 гаруй уран бүтээлээ дуулах юм байна. Ингээд МУГЖ, дуучин С.Жавхлантай ярилцснаа хүргэе.

Сүүлийн үед хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор байгаагаас мэдээ мэдээллээ интернэтийн орчиноос авах нь ихэссэн. Хэдийгээр интернэтэд хүүхдүүд олон төрлийн мэдээлэл авах боломжтой ч тэр бүр хэрэгцээтэй өөрсдийн насанд тохирсоныг сонгох нь бага байгаа юм. Тиймээс хүүхэд бүрийн танин мэдэхүй, хэрэглээ, мэдээллийн хамгийн том хөтөч болох “Cool” сэтгүүл уншигчдын гар дээр ирэхэд бэлэн боллоо.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Цогц Харилцаа Төв” ТББ, “Санаачлагатай Нийгэм” ТББ-тай хамтран үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа 5 дахь жилдээ явуулж байна.

“Хувьсал” продакшны уран бүтээлчид АНУ-ын зохиолч Ноуэл Курдын “Хайр” жүжгийн зохиолыг тайзнаа бүтээл болгон тавихад бэлэн болжээ. Жүжгийн дууны аяыг хөгжмийн зохиолч Л.Балхжав, үгийг Х.Болор-Эрдэнэ зохиож, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, поп дива С.Наран, дуучин Б.Амархүү болон залуу уран бүтээлч Н.Бямбасүрэн нар дуулсан байна. Та бүхэндээ “Хайр” жүжгийн дууны клипийг хүргэж байна.

Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар Германы алдарт дуучин Нана Квамэ Аброква гуравдугаар сарын 1-нд Монголд тоглолтоо хийхээр болсон. Тэгвэл уг холбооны төлөөлөл Монголоос анх удаа дэлхийн одын өөрийн оронд тоглох тоглолтонд зориулж бүрэн хэмжээний ярилцлагыг авсан билээ. 2013 оны арванхоёрдугаар сарын 16-нд ХБНГУ дахь Mонголын элчин сайдын яаманд алдарт дуучнаас авсан ярилцлагын үргэлжлэл хэсгийг уншигчдадаа хүргэж байна.