Ангилал: Дуу хөгжим

Өөдрөгөөр уншиж, өөдрөгөөр бичиж, өөдрөгөөр ярь.
Үнэнийг хэлэхэд таны эргэн тойронд байгаа хүмүүс болон, болж байгаа үйл явдлууд ямагт таныг гутранга зүйл ярьж, бодоход хүргэдэг.
Хүмүүс бусдын бүтэлгүйтсэн тухай яриа ярих их дуртай. Та ямар нэг шинэ зүйлд хүчээ сорих гэж байвал хамаг л бүтэлгүйтсэн тухай үүх түүх, жишээ баримтын хамт шимэн ярьж, таныг одоо байгаа байранд чинь хадах гэж оролдоно.

Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболдод Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны нэгэн дуулалт жүжгийн цомнол байгаа гэж дуулаад ярилцлага авах хүсэлтэйгээ хэлэв. Тэрбээр эхэндээ “Ажил эхлээгүй байхад яриад эхэлчихвэл уран бүтээл удаан бүтдэг юм” гэж жаахан цааргалсан ч сүүлд хүсэлтийг минь хүлээн авсан юм. Хөгжмийн зохиолч гэрийнхээ хаягийг бидэнд хэлж гэртээ урьсан тул хэзээний танилууд шиг л зочилж яриагаа эхэлсэн юм.

“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяртай ярилцлаа. Тус хамтлагийнхан 20 жилийн ойн тоглолтдоо бэлтгээд завгүй байна. Тэд энэ арваннэгдүгээр сарын 29, 30-нд “UB PALACE”-ын концертын танхимд фенүүдтэйгээ уулзах болзоо тавиад буй.

“Universe best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг залуу дуучин Баярцэнгэлийн шинэхэн уран бүтээл “Holly Dolly” цацагдаж эхэлсэн цагаасаа л олны анхаарлыг татаад байгаа билээ. Тэрээр “Nature sound”-ыг төгсөөд удаагүй байгаа залуу дуучин Анутай хамтран дуулсан юм. “Holly Dolly” нэртэй шинэлэг өнгө аяс,өвөрмөц хэмнэлтэй дууны 1952,1996 оны сонирхолтой хувилбаруудыг та бүхэндээ хүргэж байна.

Загвар зохион бүтээгч Ариунаа Сүритэй ярилцлаа.

-“Мерседес бенз”-ийн шоунд монголчууд оролцсоныг Соёл, спорт, аялал, жуулчлалын яам энэ жил хийсэн хамгийн том ажлын нэгээр нэрлэсэн. Нэлээд өндөр үнэлгээ ч авах шиг болсон. Эндээс яриагаа эхэлье?