Ангилал: Дуу хөгжим

Монгол улсын сонгодог урлагийг нуруун дээрээ үүрсэн цөөхөн эмэгтэйчүүдийн нэг, их дуурийн хатан Монгол улсын СТА Ц. Ерөөтэй уулзаж уншигч таны сэтгэлийн хойморт урилаа. “Баян булагийнхан” уран сайхны киноны дууг амилуулж явсан түүнийг олон сайхан сонгодог дүр бүтээснийг хүн бүр мэдэх буй.

Монгол бөх тайлбарлагч Хумбагарын Батмэнд Ардын жүжигчин дуучин П.Адарсүрэнгийн “Сэвтээ нь үгүй сэтгэл” дууг олны таашалд хүртэл дахин амилуулжээ. Х.Батмэнд нь нутаг ус, монгол бөхчүүдийн тухай уран бүтээл туурвидаг дуучин юм.

Попын гүнж хэмээгддэг Бритни Спирс 2-хон хоногийн өмнө “Work B***ch” дуугаа клипжүүлэн олон нийтэд цацлаа.Work B***ch клипийг Youtube цахим хуудаснаа тавигдсанаас 2 өдрийн дараа гэхэд л 8 сая гаруй хүн үзэж сонирхжээ.Цоглог хөгжмийн хэмнэл, халуухан бүсгүйчүүдийн эрч хүчтэй бүжиг түүнчлэн Бритни Спирсийн гоо сайхнаа эргэн олсныг харуулах энэхүү дууны клипийг хүргэж байна.

Universe best songs наадмын анхны ялагч Ч.Цэлмүүн тус тэмцээнээс төрсөн хамгийн авьяастай, хөдөлмөрч уран бүтээлч болсон. Тэрээр “Сэтгэл” хэмээх шинэ дууны видеогоо тун удахгүй цацах гэж байна. Энэ дууны үгийг Ж.Чинзориг бичиж, аяыг Л.Балхжав зохиожээ.

Уянгын хайрын дуу дуулдаг Ч.Цэлмүүн энэ удаа эрч хүч, хэмнэлийг мэдрүүлэхээр шийдсэн бололтой. Түүний шинэ уран бүтээлийн teaser гарсныг та бүхэндээ хүргэе.

Алдарт дуучин Рианна шинэ клипнийхээ секси зургуудыг инстаграмдаа хийсэн нь олны дунд шуугиан тарьсан тухай мэдээлж байсан билээ. Харин дуучин Rihanna-ийн цоо шинэ шуугиан дагуулж, хүлээлт үүсгэсэн видео клип одоогоос 6 цагийн өмнө цацагдаж эхлээд байна. Ингээд түүний студийн долоо дахь цомог болох Unapologetic-д багтах Pour it up дууны клипийг хүлээн авна уу.