Ангилал: Дуу хөгжим

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Дуучин Сэрчмаа Монголын сайхан ээжүүддээ “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” дуугаараа мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр “Дуучин хүн хаана ч гэсэн дуулах чадвартай байх ёстой” гэж хэлээд автобусанд дуулах саналаас татгалзсангүй. Түүний бас нэгэн мөрөөдөл нь онгоцонд дуулах гэсэн шүү. Ингээд та бүхэндээ түүний мэндчилгээг хүргэж байна.

“Doz” энтертайнмент студийн жүжигчин А.Мөнгөнзултай амьдрал, уран бүтээлч хүний зовлон жаргал, үзэл бодлынх нь талаар хөөрөлдлөө. Тэрээр сайн жүжигчин. Тиймээс “Doz” энтертайнмент студийн найруулагч Ш.Доржсүрэн гэргийгээ хэд хэдэн киноны гол дүрд тоглуулсан байдаг.

Уран сэтгэмж, ухаалаг шийдэл бүхий “эротик” фэйшн зургуудаараа дэлхийд танигдсан Бруно Даяан хэмээх чадварлаг залуугийн “чамин” бүтээлүүдээс сонирхуулж байна. Тэрээр Английн Лондон хотноо мэндэлж Канадад өссөн бөгөөд дэлхийн олон орноор “аялж ажиллаж амьдардаг” нэгэн юм.

Өнгөрөгч оны 11 сард анхны бие даасан тоглолтоо хийсэн дуучин A Cool-ын “Чиний тухай” дуу сүүлийн 3 долоо хоногийн турш шилдэг дууны жагсаалтыг тэргүүлэжээ. Ингээд та бүхэндээ дуучин A Cool-тэй уран бүтээлийнх нь талаар ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Дэлхийн хэмжээний одод тооцогддог Америкийн нэрт хөтлөгч Опра Уинфри хоёр жилийн дотор 20 кг жин хасчээ. Түүний өгөх зөвлөгөө бусад олон эмэгтэйчүүдийн хувьд гарын авлага болсон юм. Ингээд Опрагийн зөвлөгөөг сонирхоё. Хүн буруу хооллосноос болж таргалдаг гэж боддог нь хамгийн том төөрөгдөл билээ.

Богино хугацаанд нэрд гарч, рок попын төдийгүй загварын ертөнцөд танил болж, Парис, Миланы хувцасны шоуны нээлтэд уригддаг хамтлаг бол “Kazaky”. Тэдгээр залуус шиг хувцасласан эрчүүд гудамжаар алхдаггүй болохоор ч тэр үү тэднийг “цэнхэр” гэж ярих нь бий.

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанууд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж аваргууд нь тодорлоо. 13 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд манай улсаас гадна АНУ, Япон, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Беларусь гэсэн найман орны баг тамирчид оролцсон бөгөөд манай бүсгүйчүүд аваргын төлөө БНХАУ-ын багтай өрсөлдөж 3-4 харьцаатайгаар ялагдал хүлээж багаараа дэлхийн цомын мөнгөн медалийг хүртлээ. Монголын эмэгтэй багийн хувьд 2009 оны БНХАУ-ын Тайюань хотод болсон эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд анх удаа оролцож байсан бөгөөд түнээс хойш тус тэмцээнд тасралтгүй оролцож байгаа ч V-VII байрыг эзэлж байсан байна.