Оюунцэцэгийн Цэнд-Аюуш гэдэг нэр хэдэн жилийн өмнөөс уран бүтээлчдийн дунд яригдаж байсан бол одоо түүнийг Монголын уншигчид мэддэг болжээ. “Болор цом-26” наадамд аман хүзүүдэж байсан тэрээр энэ жилийн цомд гутгаар байрт шалгарсан билээ. Мөрөө давсан урт үсээ шилгээж, ажлынхаа цүнхийг ташаан дээрээ тонгочуулан алхангаа, ганц нэгэн шүлэг хэлж, эх орныхоо хөгжлийн тухай санаашран ярьдаг Завхан нутгийн уугуул цэл залуухан найрагчтай цөөн хором хөөрөлдлөө. Цэндийн Чимэддорж хэмээх их хүмүүний орыг залгаж, түүний “Малчин” болоод бусад нэвтрүүлгүүдийг үргэлжлүүлэн хийж, Монголын радио хэмээх босго өндөртэй их айлд ажиллаж яваа яруу найрагч, сэтгүүлч залуугийн сэтгэлийн үгийг хүргэж байна.
Ангилал: Дуу хөгжим
Жинхэнэ ЕРӨНХИЙЛӨГЧ хүн шиг л хэллээ дээ…
“Bro’s Records”-ын уран бүтээлчид “Ертөнц” нэртэй анхы цомгоо өлгийдөн аваад байгаа. Цомгийн нээлт дээр хэр баргийн шоу, тоглолт дээр зочлоод байдаггүй урлагийн ховор эрхмүүдтэй таарсны нэг нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн байлаа.
2013 он гарснаар Циркийн амжилт дахин мөнгө, хүрэл гэсэн медалиар нэмэгдлээ. Италийн Ромд жил бүр зохиогддог 29 дахь “Golden circus festival” гэх алдартай тэмцээнд Монголын гурван нугараач хоёр төрлөөр оролцоод эх орондоо мөнгө, хүрэл медаль өвөртлөн ирлээ. Ингээд тус наадмаас хүрэл медаль хүртсэн СТА О.Цэцэглэнтэй уулзаж ярилцлаа.
Рок, поп урлагт нэгэн өвөрмөц стилийг “So hot” бий болголоо. Уран сайхны кино болон клип, рекламны чиглэлээр мэргэшсэн “Qwan Effect” интертайнментийн дуучид болох Дэрмээ, Бямбаа нар энэхүү “Party rock” стилийн дуутай “Qwan Family” цомгийн цоо шинэхэн уран бүтээлийг залууст хүргэжээ. Тэдний “So hot” хэмээх анхны хамтарсан уран бүтээл FM, радиогийн хитүүдийн жагсаалтад дээгүүр бичигдэж эхэлсэн байна.
Айл гэрийн хойморт урилгагүй зочилж, эх орны өнцөг булан бүрт болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй үзэгч, сонсогчдод хүргэдэг гайхамшигтай албыг гүйцэтгэж яваа хүмүүс бол нэвтрүүлэгч нар. СГЗ нэвтрүүлэгч Б.Рагчаагийн хувьд олон жил МҮОНРТ-ийн нүүр царай болж яваа туршлагатай нэвтрүүлэгчийн нэг. Тэрээр өдгөө МҮОНР-ийн “Гурван эрдэнэ” студид ажиллан сонсогчдодоо бурхны сургаалиа хайрлан тэдний ухаарал, гэгээрэлд цучил нэмсээр явна. Түүнтэй уулзаж ярилцлаа.
Билгүүн номч Б.Ренчин гуай “Ану хатан” өгүүллэгийнхээ төгсгөлд “Хэрэв миний бие гүйцэх юм бол эх оронч монгол эмэгтэйн тухай роман бичнэ” хэмээсэн байдаг. Тэнгрээс илгээсэн түүний “зарлиг”-аар зохиолч Б.Шүүдэрцэцэг баатарлаг эмэгтэйн тухай түүхэн роман туурвиж, жүжиг тавьж, төд удалгүй уран сайхны кино бүтээж ирлэсэн сэлэм шиг гялалзаж явна. Ану хатны түүхийг кино хальсанд мөнхөлж буй найруулагч Т.Алтантуяатай ярилцлаа.
“Өнөөдөр” сонин “Найзууд” булангийнхаа зочноор Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, “Гамма” агентлагийн захирал С.Цацралт, соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр нарыг урилаа.
Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай.
Дуучин Б.Номин-Эрдэнийг урлагт хөл тавьсан тэр үеэс дууг нь сонирхож сонсдог байв. Тэрбээр цаанаа л нэг сэтгэл татмаар эгдүүтэй. Эрхэмсэг…
