Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо
Гадаад мэдээ

Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо

Урлаг Урлаг10/12/2025Шинэчлэгдсэн:10/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу өнөөдрөөс 16-гаас доош насны хүүхдүүдийн “TikTok”, “Alphabet”-ийн “YouTube”, “Meta”-гийн “Instagram”, “Facebook” зэрэг платформуудад  нэвтрэх эрхийг нь хааснаар ийм насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон анхны улс боллоо.

Шинэ хуулийн дагуу хамгийн том 10 платформд шөнө дундаас эхлэн хүүхдүүдийн нэвтрэх эрхийг хаасан бөгөөд дагаж мөрдөөгүй тохиолдолд 49.5 сая хүртэлх австрали долларын /33 сая ам.доллар/ торгууль ногдуулна. Уг хууль нь технологийн томоохон компаниуд болон үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн шүүмжлэлд өртсөн боловч эцэг эх, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчид сайшааж хүлээн авсан юм.

Ерөнхий сайд Энтони Альбанезе энэхүү явдлыг гэр бүлүүдийн хувьд “бахархалтай өдөр” хэмээн тодорхойлоод, бодлого боловсруулагчид уламжлалт хамгаалалтуудаас давсан цахим орчны хор хөнөөлийг хязгаарлаж чадна гэдгийг нотлон харуулж байна гэж мэдэгджээ. “Энэ бол Австралийн гэр бүлүүд технологийн томоохон компаниудаас эрх мэдлийг эргүүлэн авч байгаа өдөр юм” гэж Э.Альбанезе “ABC News”-д ярьсан байна.

“Шинэ технологи гайхалтай зүйлсийг хийж чадна, гэхдээ хүн төрөлхтөн бид өөрсдийн хувь тавилангаа хяналтдаа байлгаж байгаа эсэхээ баталгаажуулах хэрэгтэй бөгөөд энэ бол хуулийн зорилго юм” гэж тэрбээр хэлжээ. Дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ Э.Альбанезе энэ сарын сүүлчээр эхлэх сургуулийн амралтыг угтан “шинэ спортоор хичээллэх, шинэ хөгжмийн зэмсэг тоглож эхлэх эсвэл номын тавиур дээр байгаа номоо уншихыг” хүүхдүүдэд уриалсан байна.

Хориг хүчин төгөлдөр болохоос хэдхэн цагийн өмнөөс уг хуулийн үйлчлэлд хамрагдаж буй нэг сая орчим хүүхдийн олонх нь цахим дагагчидтайгаа салах ёс гүйцэтгэсэн зурвасуудыг нийтэлж эхэлсэн байна. “Нийгмийн сүлжээ байхгүй боллоо. Дэлхий дахинтай холбоо барих боломжгүй болж байна” гэж нэгэн өсвөр насны хүүхэд “TikTok” хуудсандаа бичжээ. “16 нас хүрээнд эргэн уулзъя” гэж өөр нэгэн хүүхэд хэлсэн байна.

Энэхүү хууль хэрэгжсэнээр аливаа улс орон хүүхдүүдийг өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болсон платформуудыг ашиглахыг зогсоож чадах эсэх талаар сүүлийн нэг жилийн турш үргэлжилсэн маргаанд цэг тавьж, нийгмийн сүлжээний компаниуд хүүхдүүдэд учрах хор хөнөөлийг бууруулах тал дээр удаашралтай ажиллаж байгаад бухимдаж буй засгийн газруудын хувьд бодит туршилтыг эхлүүлж байна.

Э.Альбанезегийн Засгийн газар өсвөр насныхан нийгмийн сүлжээнүүдийг хэт их ашиглах нь сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгааг харуулсан судалгааг эш татан энэхүү түүхэн хуулийг боловсруулсан юм. Одоогоор Дани, Шинэ Зеланд, Малайз зэрэг хэд хэдэн улс Австралийн загварыг судлах эсвэл жишээ авч хэрэгжүүлж магадгүй гэдгээ мэдэгдээд байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хар нүхний хөдөлгөөнийг анх удаа гэрэл зурагт буулгана

20/01/2026
Гадаад мэдээ Урлаг

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Блэйк Лайвлигийн Тэйлор Свифт, Бэн Аффлек рүү бичсэн мессежүүд ил болов

23/01/2026

CL-ийг Урлагийн тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ

23/01/2026

Робби Уильямс арван гурав дахь бие даасан цомгоо гаргана

23/01/2026

“Playtime” хөгжмийн наадмын эхний line-up гарлаа

23/01/2026

“Долоон ханлигийн морьтон баатар” ном уншигчдад хүрлээ

23/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.