Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»Хайр сэтгэлийн хүрээ, хувирал, үе шат нь улиралтай холбогдох нь
МУ Гавьяат жүжигчид

Хайр сэтгэлийн хүрээ, хувирал, үе шат нь улиралтай холбогдох нь

Урлаг Урлаг25/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hawar028496116382013-03-25-16-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улирал бүр өөр өөрийн онцлогтой. Эдгээр онцлогууд нь хүн болгонд янз бүрээр үйлчлэх нь мэдээж. Хүний сэтгэл зүйтэй холбоотой олон янзын мэдрэмж нь улиралаа дагаад өөрчлөгдөж хувирах нь байдаг ажээ. Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар хайр сэтгэлийн хүрээ, хувирал, үе шат нь улиралтай холбоотой байдаг гэнэ.

 photo hawae0213_zpsf55e6ce3.jpg

Хавар: Амьд бүхэн сэргэдэг энэ үед хүний сэтгэл ч хөвсөлжиж догдолж эхэлдэг. Хаврын цагт хүн дурламтгай болдог байна. Гэхдээ энэ сэтгэл хөдлөл нь унтрахдаа амархан аж. Хавар өрнөсөн хайр сэтгэлийн роман тогтвор муутай, удаан үргэлжилдэггүй гэж сэтгэлзүйчид үзэх нь бий. Оросууд хаврын таван сард хуримлахыг таашаадаггүй. Хавар шигээ хувирамтгай, баталгаа муутай гэр бүл болно гэж үздэгээс тэр. Энэ тухай дуу шүлэг, онигоо яриач элбэг байдаг аж. Аливааг дүгнэх тухайн улс үндэстний нэгэн онцлог. Монголчууд ч хурим найрыг хавар хийгээд байдаггүй. Гэхдээ хайр сэтгэлтэй бус мөчлөг тачиг цагтаа холбон үздэг. “Хавар” гэдэг үг нь эртний “Ховор” гэх утгатай үгнээс гаралтай гэж түүх судлаачид тайлбарладаг.
 
 photo zun01_zps7e77a1d5.jpg
Зун: Зуны дэлгэр цагт хүний сэтгэл ч нялхамсаж, илүү тайван, стресс багатай байна. Хайр сэтгэлийн хувьд зун тааламжтай улирал мөн болно. Цэцэг навч болсон энэ улиралд хосууд уулзаж учирах нь олширч, бие биенээ харилцан ойлгоход илүү дөхөм болдог. Мөн энэ улиралд амралтын, зугаа цэнгэлийн, “богино хэмжээний” роман, сээтэгнэл илүүтэй байдаг тул сонор сэрэмжээ алдуузай. Бэлгийн замын төрөл бүрийн халдварт өвчин чухам энэ үед илүү ихэсдэгийг эмч мэргэжилтнүүд тогтоожээ. Зуны налгар улиралд гэр бүл болсон хосууд хоорондоо эвтэй, дулаан бүлээн уур амьсгалыг бүрдүүлж чаддаг гэж зарим сэтгэл судлаачид үздэг юм билээ.
 photo namar01_zps6818b64d.jpg
 
Намар: Өвлийн дохио айсуу үе. Шарчигнан унах гунигт шар навчисын адил хүний сэтгэл ч гэгэлзэж, өнгөрсөн дурсамжинд автах нь бий. Намрын шиврээ бороо орох нь хүнд уйтгар гуниг авчирах нь байдаг. Амралт аяллын тааламжтай үе өнгөрч, өдөр тутмын саарал өдрүүд хүлээх болно гэдэг мэдрэмж нь хүнийг стресст оруулдаг. Чухам энэ үеэр, намрын цагт амиа егүүтгэх явдал ихэсдэг болохыг судлаачид тогтоосон байна. Намар цагийн хайрын учрал их романтик байдгаараа онцлогтой. Монголчууд айраг цагаа элбэгшсэн намрын цагт хурим найраа бэлддэг бол Европынхон хайрын хөнгөн гунигт автанхан намрыг үддэг. Намар цагийн хайр сэтгэл тэр бүр бүтээд байдаггүй.
 photo uwul032_zps99bc9b28.jpg
 
Өвөл: Идэр ес тачигнасан өвлийн улиралд хайрттайгаа учирсан бол гэр бүл бат бэх болохын нигууртай. Цаг агаарын тийм ч тааламжтай биш байдал, хоол хүнс, хувцас хунараа базааж бэлтгэх зэрэг олон даваа, сорилтууд биднийг хүлээж байдаг. Энэ үеэр подхийтэл өөрийгөө базаасан хүн хайр сэтгэлийн хувьд ч тууштай, бэлтгэлтэй байж чадна. Мөн ирж болох хүндрэл бэрхшээлүүдийг хайр сэтгэлээ хохироолгүйгээр давж чадна
www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.